Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцож байна
2016-04-15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн танилцуулгад “Монгол Улсын Үндсэн Хуулийн Нэгдүгээр зүйлийн  2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Нийтийн эрх ашигт үйлчилдэг төрийн байгууллага, албан тушаалтан бүр үйл ажиллагаандаа энэхүү зарчмыг удирдлага болгож, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээдэг байх нь ардчилсан эрх зүйт төрийн чухал шинж билээ.  Гэсэн хэдий ч төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, сонгогдсон албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаалтны эрх зүйн байдлын онцлог зэргээс хамаарч Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлагын тогтолцоо төрийн албаны бүх хүрээнд үйлчилдэггүй, албан тушаалтныг огцруулах, чөлөөлөх зохицуулалт нь бодит байдал дээр хэрэгждэггүй явдал байсаар байна.    

 

Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлага нь бодит байдалд төрийн босоо тогтолцоонд үйлчилж байгаа бөгөөд хэвтээ тогтолцоо буюу улс төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх үндэслэл нь тодорхойгүй үлджээ.

 

Иймд, сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл, журмыг тодорхой болгож, улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх үүднээс энэхүү хуулийн төслийг боловсрууллаа.

 

Хуулийн төслөөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлохыг зорив.

 

Сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулахаар тусгалаа.

 

Улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгав.

 

Мөн албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг Монгол Улсад төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж өгсөн бөгөөд  хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан.

 

            Хуулийн төсөл батлагдсанаар сонгуульт болон томилгоот төрийн өндөр албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл, журам, хүлээлгэх хариуцлагын төрөл тодорхой болж, албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна” гэжээ. Уг хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлан боловсруулж өргөн барьсан. Тиймээс чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, гишүүдийн асуултад хариулж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
dalduur udirdadag noch honzognogch
2016-04-15
Зочин:
ebii juibarchin mongolchuudiig doosh hiij hudalaa yarih shig boloh yumaa
2016-04-15
ЗОЧИН:
ЭБЭ-ИЙН УНГАС.
2016-04-15
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-15
Зочин:
Хариуцлагын тогтолцоог сайжруулсан ийм аууль байх ёстой.
2016-04-15
сайхнаа:
манай ерөнхийлөгч дандаа лекц уншина шүү
2016-04-15
зочин:
Элбэгдорж наанаа үнэн ярьдаг ч цаагуураа ам ажил хоёр нь алд дэлэм зөрдөг. Ард түмэндээ хуулиа дээдлэе гэж байгаа ч цаагуураа хуулиа үл дээдлэгч шдээ
2016-04-15
Зочин:
Маш зөв. Бид улсаа хөгжүүлье гэвэл хамгийн түрүүнд хуулиа дээдлэн сахидаг болох хэрэгтэй байгаа юм. Эдийн засгийн асуудал бол түүний дараагын асуудал.
2016-04-15
Иргэн:
Энэ хууль гарах ёстой. Төрийн өндөр албан тушаалтнууд ёс зүй, хууль, ҮХ зөрчвөл хариуцлага тооцдог байх хэрэгтэй. МУ-ын УИХ-ын дэд дарга өөрийгөө чайнагийн монгол гэж гадаадад бичээд явж байхад түүнийг дахиж улс төрд оруулах ёсгүй. Ийм хариуцлага тооцох ёстой.Сонгуулиар амалчихаад түүнийгээ зөвхөн сонгуулиар санал цуглуулах зорилгоор буюу сонгогчдыг хуурч байгаад ялчихаад амьдрал дээр амалсныхаа эсрэг ажлаад байгаа нөхдүүдийг ёс зүйн хариуцлага хүлээлгээд УИХ-аас буцаагаад татдаг баймаар байна. Тэгэхгүй бол худлаа ярьж гарчихаад баахан луйвар, МУ-ын ашигт малтмалыг зарж байснаа гадаад руу эмчлүүлэх гэх мэт шалтаг яриад зугтчихдаг байж болохгүй байна.
2016-04-15