Улс төрийн мэдэгдлээр хариуцлага тооцох нь буруу
2016-04-15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр хариулав.  Хуулийн төсөл дэх сонгогчдын 15 хувийн саналаар УИХ-ын гишүүүнийг татна гэсэн заалтад гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Гэхдээ улс төрийн хариуцлага тооцох ёстойг  бүгд хүлээн зөвшөөрч байсан юм. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Энэ хууль батлагдсанаар бүрэн эрхийн хугацаандаа хүн томилж, огцруулж байдаг газар болоод хувирчих юм биш биз дээ. Бид чуулганы хуралдаан бүрээр өнөөдөр ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа” гэдгийг онцолж байсан бол гишүүн Н.Энхболд “Өнөөдөр бид хариуцлагын асуудлыг хөндөх цаг болсон. Гэхдээ асуудалд сэтгэлийн хөдлөлөөр хандаж болохгүй. Намууд дотор төрийн ажилд хандах хандлага ямар байгаа билээ.  Хариуцлага намуудтай шууд холбоотой. Тойргийн сонгогчдын 15 хувийн саналыг цуглуулаад гишүүнийг нь огцруулах шиг амархан зүйл байхгүй” хэмээлээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “УИХ, гишүүдийн нэр хүнд нийгэмд унасан тухай ярьж байна. Би буруутан нь УИХ-ын гишүүд өөрсдөө гэж боддог. Ямар нэг асуудал гарах эзэн олддоггүй, эсвэл бүгдээрээ буруутай болдог.  Асуудал, эзэн тодорхой байх ёстой. Манайд ямар нөхцөл шалгуур тавьж байж төрийн сонгогдсон болон томилдсон гишүүд хариуцлага тооцдог болох вэ гэдгийг нухацтай судлах хэрэгтэй” хэмээв.

 

Гишүүдийг үг хэлж, асуулт тавьсаны дараагаар Ерөнхийлөгч үг хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

 

-Төр нь хариуцлага тооцдог механизмгүй байх юм бол тухайн улсад тогтворгүй байдал бий болдог. Тогтворгүй байдалд орсон бүх улс орны байдал, шалтгааныг судалж үзсэн. Хариуцлагын хуультай болно. Нийгмийг цаашид тогтвортой өсч дэмжих боломжийг анхаарна. Тиймээс хариуцлагын тогтолцооны тухай ярьж байгаа юм. Бид ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Үүнийг ярьдаг биш хийх ёстой ажил. Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох хууль байхгүй. Хариуцлагын тухай яриад байдаг. Эргээд үүнээсээ болгоомжлоод байдаг. Хариуцлагыг хуулийн хэлбэрээр харуулсан нь энэ төсөл. Бид ярьдаг биш үүнийгээ харж, хэрэгжүүлж чаддаг байх ёстой. Тиймээс үүнийг нэгтгэж томъёолоход хэцүү байсан. Үүнийг эхлэх ёстой гэж бодсон. Цаашдаа тодорхой болоод явна. Одоо гарч байгаа хариуцлагагүй байдал, асуудал бүрийг энэ хуулиндаа нэмж тусгах хэрэгтэй. Эхлээд бид саваа бэлдэх хэрэгтэй. Захиргааны, Шилэн дансны, Сонсголын хуулийг батлаад гаргасан. Төрийн өндөр албан тушаалтан, сонгогдсон, томилогдсон хүмүүст хариуцлага тооцдоггүй байсан. УИХ дээр энэ асуудлыг яриад шийдвэл ийм ёс зүй бий болно.

 

 Ардчилсан нийгэм гэдэг нь хариуцлагын тогтолцоотой нийгэм. Улс төрийн хариуцлага гэдэг нь маш тодорхой албан тушаалтантай холбоотой асуудал. Ерөнхийлөгчөөсөө эхлээд аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөөлөгч хүртэл. Ёсзүйгүй алхам хийсэн бол уучлал гуйдаг, нам нь нэр дэвшүүлдэггүй болж болно. Энэ утгаар нь авч үзэх хэрэгтэй. Түүнээс асуудалд улс төрийн хариуцлага гэдэг том уутыг авч хаях хэрэгтэй гэж болохгүй. Жолооч нарт бид 10 оноо ярьж байгаа. Хууль зөрчсөн гишүүнд 100 онооноос нь хасвал ямар вэ гэж сонгогчид ярьж байсан.  Хурлаа таслаад байдаг улстай яаж хариуцлага тооцох вэ. Энэ зүйлүүдээ бид оруулах хэрэгтэй. Нийт 25 жилийн хариуцлагын асуудал ярьдаг. Юу ч гэсэн эхлүүлэх хэрэгтэй. Улс төрийн мэдэгдлээр хариуцлага тооцох нь буруу.

 

Хуулиндаа хариуцлагын тогтолцоонуудаа зааж өгье. Ингэж чадвал бидний ажил явах байх. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудалд санаа зовж ярьж байгаад санал нэг байна. Ард иргэд сонгох эрх нь байхад эргүүлж татах эрх нь сонгогчдод байх ёстой. Бид төслөө ярьж байхад сонгогчдын 5 хувийн саналаар гэж анх ярьж байсан. УИХ-ын бүрэн эрх хэрэгжсэнээс 1 жилийн дотор, бүрэн эрх дуусахад үлдсэн 1 жилийн хугацаанд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг ярихгүй гэж тусгасан. Энэ асуудлыг улс төрийн зорилгоор өрсөлдсөн хүн нь санаачлах эрхгүй гэж заасан. Эгүүлэн татах саналыг тойргийн нэг хорооноос гаргуулахгүй, хороо бүрт хэлэлцүүлж, санал авна гэж заасан хэмээлээ.

 

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
УИХ гишүүдийн үндсэн үүрэг нь нэгдсэн чуулган болон байнгын хорооны хуралд сууж, хуулийн төсөл хэлэлцэх, батлахад оролцох. Энэ ажлаа хийхгүй, хурлаа таслаад байвал цалингийн хасах, сахилгын шийтгэл ногдуулж, үндсэн цалинг нь 20 хүртэл хувиар, 3 хүртэл сараар хасах Хөдөлмөрийн хуулийн заалт байдаг биз дээ. Монгол улс хөдөлмөрийн тухай хуулиар цалинг ажилласан цагаар, хийснээр гэсэн 2 хэлбэрээр олгож байхаар заасан. Цагаар цалинждаг хүмүүсийн цалинг цагийн бүртгэлээр, хийснээр цалинждаг хүмүүсийг ажлын гүйцэтгэлээр нь тарифын дагуу цалинжуулдаг байх. Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлд Улс төрийн албан тушаалыг хамруулсан байдаг. Хууль нь байгаа боловч хэрэгжүүлэхгүй л байгаа биш үү. Тусгай хууль гарах хэрэггүй л баймаар юм.
2016-04-15
МАК зэрэг компани УИХ-ыг худалдаад авчихсан!:
Жишээ МАК, MCS гэх зэрэг компани хууль зөрчөөд УИХ-ын гишүүд,ерөнхийлөгчийг худалдаад авчихсан байхад ямар хууль үйлчлэх юм бэ.
2016-04-15
88671597.88671597.88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-15
од:
gishuud batlah heregtei uursduu buruu uildel huudeg gishuud batlahgui sanal ugnu shuu ard tumen harj baigaarai
2016-04-15
bumbar:
ebe ah yu yriad bn bvgd hudal
2016-04-15
Зочин:
Hariutslah tootsoh zuvshte. Tegeh bol uuj ideed tegeed zuv zuger yavaad bdag
2016-04-15
Зочин:
k
2016-04-15