Манай улс өрийн дарамтад ороогүй
2016-04-15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Өрийн асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын дагуу тэрбээр мэдээлэл хийсэн юм.

 

2015 оны эцсийн байдлаар 21.9 тэрбум ам.доллар байгаас 9 тэрбум нь Засгийн газрын өр аж. Хувийн салбарын зээлийг Засгийн газар хүлээдэггүй байна. Гадаадын өрийг өнөөгийн үнэ цэнээр харьцуулсан харьцаа 52.1 хувь байгаа аж.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газар хууль зөрчөөгүй. Хуулийн хүрээнд ажиллаж байна. Манай улс өрийн дарамтад ороогүй. УИХ-аас заасан эрхийн хүрээнд Өрийн зохистой удирдлагыг нэвтрүүлэхээр баримтлан ажиллаж байна” хэмээн тодотгосон юм. 

 

Дараагаар нь УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхяраа үг хэлэв.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин