“Их өр”-ийн шинэ үеийг эхлүүллээ
2016-04-15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайдад тавьсан өрийн асуулгыг хэлэлцэж байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өрийн дарамтад ороогүй” гэдгийг онцолсон бол УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхаярваа хэлсэн үгэндээ “Эдийн засгийн хувьсгал хийнэ гэсэн та бүхэн өрийн хувьсгал хийчихлээ. Засгийн газрын гадаад, дотоод өрийн хэмжээ 3.5 дахин нэмэгдлээ. Нийт зээлийн 90 орчим  хувь нь өндөр хүүтэй, хугацаа багатай зээл. Томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийн оронд гудамж талбай засах, хүүхдийн форум оёх, зайрмагийн цех байгууллаа. Өндөр хүүтэй дээрх зээлийг томоохон бүтээн байгуулалт зарцуулах хэрэгтэй. 2012 оноос хойш Их өрийн шинэ үеийг эхлүүллээ. Нэг жилд 1000 цэцэрлэг барих мөнгийг зээлийн хүүд өгдөг болсон. Саяхан Засгийн газар 500 сая ам.долларын зээлийг 10.1 хувийн хүүтэй зээлийг арайхийж болголоо. Монгол Улсын зээлжих зээлийг 4 дахин бууруулав” хэмээв.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Санал өгөх болов уу гээд хятадаас нүүрсний урьдчилгаа нэрээр баахан өр тавиад иргэдэд тараасан боловч санасандаа хүрч чадаагүй ялагдасан биз дээ. Энэ хярвас болгосон өрөө Хаянхярвас чи өөрөө төл.
2016-04-17
Зочин:
Хаянхярваа та хэлэмгий хүн сурамгай гэдэг шиг их өрийн эхлэлийг та тавьсан байх шүү. Төсөвт орсон мөнгийг намынхантайгаа хувааж идэж өрөнд оруулчихаад энхийн цагаан тагтаа мэт улин хуцах юм. Ядахдаа тойрогтоо тараасан мөнгөө буцааж төлчихөөд ярь. Өрийн суурь нь танай намаас ,танаас эхлэлтэй гэдгийг олон түмэн мэдэж байгаа байх шүү.
2016-04-15
jjg:
Bitgii hudlaa shaagaad ard tumnii tolgoi erguuleed bai komunistoo
2016-04-15
zochin:
Ene xotsrogdoliin tuil MAN iin yalzarsan uvguchuuliin neg zugeer gai bitgii bol
2016-04-15