Төрийн 5600 байгууллагад өмчийн тооллого хийнэ
2016-04-15

Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу төрийн болон орон нутийн өмчийн улсын үзлэг, тооллого 4 жил тутамд болдог билээ. Энэ жил Засгийн газрын шийдвэрээр төрийн болон орон нутгийн өмчийг тоолохоор шийдвэрлэсний дагуу Сангийн яамнаас бүх бэлтгэл ажлыг хангаад байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Засгийн газрын холбогдох тогтоолуудын дагуу Төрийн өмчийн хороог татан буулгаж, чиг үүргийг нь Сангийн яаманд шилжүүлсэний дагуу ийнхүү тус яамны зүгээс нийслэл болон аймгуудын өмчийн асуудал хариуцсан газар, хэлтэс, албадтай хамтран төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогыг зохион байгуулах бөгөөд энэ удаагийн тооллогод төрийн болон орон нутгийн өмчийн нийт 5.600 гаруй байгууллагуудыг хамруулж, тэдгээр байгууллагуудын барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, биет бус хөрөнгө зэрэг бүх үндсэн хөрөнгийг тоолохоос гадна улсын хэмжээнд байгаа бүхий л түүх соёлын дурсгалт зүйлсийг бүрэн хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Сангийн яамны зүгээс нийслэл болон 21 аймгийн өмчийн асуудал хариуцсан газар, хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүдийг хамруулан төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллого зохион байгуулахтай холбоотой асуудлаар нэгдсэн сургалт, семинар зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү сургалт, семинарын үйл ажиллагаагаар төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогыг албан ёсоор эхлүүлж байгаа юм. Тус сургалт, семинарын үеэр нийслэл, орон нутгийн холбогдох мэргэжилтнүүдэд төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн зохицуулалт, бүртгэл, тооллого хийх, улсын үзлэг, тооллогын дүн мэдээг нэгтгэн гаргах, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох програмтай ажиллах зэрэг асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцааг үзүүлж байгаа юм. Мөн тус яамны зүгээс төрийн болон орон  нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэлийн интернет орчинд суурилсан програм хангамжийг “Койка” олон улсын байгууллагын туслалцаатайгаар нэвтрүүлж, цахим мэдээллийн сан үүсгэн ажиллаж байгаа бөгөөд төрийн болон орон нутгийн өмчийн бүх байгууллагын өргөн хүрээний мэдээ, мэдээллийг агуулсан том систем болон өргөжөөд байгаа юм.

 

Цаашид төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг хамруулан дээрх чиглэлээр холбогдох сургалт, семинарыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18
zochin:
SHUTAS deer irj shalgaarai
2016-04-16