45 шийдвэр гүйцэтгэгч гэмт халдлагад өртжээ
2016-04-15

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид албан үүргээ гүйцэтгэж байгаад гэмт халдлагад өртөх эрсдэл өндөр байдаг. Тухайлбал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байгаад 45 шийдвэр гүйцэтгэгч гэмт халдлагад өртсөнөөс нэг шийдвэр гүйцэтгэгч амь насаа алдаж, 11 шийдвэр гүйцэтгэгчийн эрүүл мэнд, бие эрхтэнд гэм хор учруулсан судалгаа байна.

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, гэнэтийн осол эндэгдлээс үүсч болох эрсдлийг бууруулах зорилгоор 2 дахь жилдээ даатгалын үйлчилгээнд хамрагдлаа. Энэ онд нийт 1120 албан хаагчдыг гэнэтийн ослын даатгалд, 254 авто тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийн даатгалд хамруулжээ. 

Shuud.mn
Сонин хачин