Сугалаанд оролцох иргэдийн нэрийг даваа гаригт зарлана
2016-04-15

 

Төрийн орон сууцны корпорациас “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын дагуу долоон ангилалаар иргэдийг 2016 оны 3 дугаар сарын 21-ны өдрөөс 4 дүгээр сарын 1 хүртэл хуваарийн дагуу бүртгэн материалыг хүлээн авсан билээ.


Бүртгэлд нийт 2400 гаруй иргэд хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг нягтлан шалгах ажиллагаа хийгдэж байна. Нягтлан шалгах ажиллагаа дуусмагц Цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн орон сууцны корпорацийн www.tosk.gov.mn сайтад мэдээллэх бөгөөд иргэд өөрсдийн биеэр ТОСК-ийн байранд ирж сугалаанд оролцох эсэхээ тодруулж болно. Цахим сугалааг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулна.

Shuud.mn
Сонин хачин
huyagaa:
unen hogiin gazar irgedeeree togloom naadam hiideg
2016-04-15