“Таныг битгий дэмийр” гэнэ Ерөнхий сайд аа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улаан бурхан өвчлөлийн талаар Шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар мэдээлэл хийж, гишүүд Ерөнхий сайд болон салбарын хүмүүст асуулт тавьж, хариулт авлаа.
Ерөнхий сайд энэ асуудлаар “Энэ асуудал өнөөдөр бий болсон юм биш. Сүүлийн 2-3 сарын хугацаанд өндөржүүлсэн байдалтай ажиллаж байна. Өнөөдөр сошиалаар хүчтэй явагдсан нь 0-2 насны хүүхдийн эндэгдлийн тоог нэмж, зохион байгуулалттай арга хэмжээ явагдаж байгаа нь буруу. Тиймээс би Ерөнхийлөгч, УИХ-ын даргад танилцуулсан. ТЕГ-ын даргад зохион байгуулалттай нийгмийг доргиосон асуудал тараасныг шалгаж тогтоо гэдэг үүрэг өгсөн” хэмээн байр сууриа хэлсэн.
Үүнтэй холбогдуулан гишүүн Ё.Отгонбаяр “Хүүхдийн эндэгдлийн талаар мэдээлэл хэвлэлээр биш сошиалаар явсан. Хэвлэл мэдээлэл, сошиал хоёрыг салбарын эмч нар ялгадаг байх хэрэгтэй. Сошиалд яригдаж байгаа асуудлыг шалгуулна гэдгээ болих хэрэгтэй, Ерөнхий сайд аа. Улаанбурхны өвчлөлийн талаар хоёр сарын өмнөөс яригдахад та чимээгүй байсан. Харин өнөөдөр нүүрэн дээрээ улаан тууралт бүхий таны зураг сошиалаар гарсан. Гэтэл та шалгуулна гэж явдгаа болих хэрэгтэй. Жиргээчид энэ талаар над руу хандаж байна. Тэдний дотор Их аварга Д.Давгадорж танд “Битгий дэмийр” гэж дамжуулахыг захисан. Үүнийг нь дамжуулж байна” хэмээлээ.
Хариуд нь Ерөнхий сайд эрхэм гишүүнд “бусдыг битгий өөгшүүлээд бай” хэмээн сургамжилж харагдсан.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ