Дархан, Орхон чиглэлийн замыг нээжээ
2016-04-16

Өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотоос гадна Завхан, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар цас үргэлжлэн орж, шуурсан. Үүнээс үүдэж, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн орон нутгийн зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүссэн юм. Тиймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газраас замын хөдөлгөөнийг хязгаарлах хүсэлтийг Зам тээврийн сайдад гаргаснаар Улаанбаатар хотоос баруун чиглэлд /Дархан, Сэлэнгэ, Орхон аймаг/ автомашины зорчих хөдөлгөөнийг өчигдрийн 11:00 цагаас өнөөдрийн 09:00 цаг хүртэл хязгаарлахаад байсан. 

 

Тэгвэл Дархан, Орхон, Сэлэнгэ, Булган аймгуудын замын хөдөлгөөнийг нээсэн байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд хаагдсан зам, даваа байхгүй байна.

 

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангиас 28 хүний бүрэлдэхүүнтэй хоёр бүлэг, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Гал түймэр унтраах, аврах 22, 40 дүгээр ангийн албан хаагчид орон нутгийн зам арчлалтын компанийн албан хаагчидтай хамтран ажиллаж, зам давааг нээжээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин