Зах, худалдааны төвүүд амарна
2016-04-18

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Уулзалтад өнөөдрийн байдлаар 23 орны 100 гаруй парламентын гишүүд оролцох төлөвтэй байгааг албаныхан хэлж байгаа юм. Эдгээр төлөөлөгчдөөс 3-5 орны УИХ-ын дарга болон зургаан орны УИХ-ын дэд дарга хүрэлцэн ирэх юм байна.

 

Тиймээс хотын дарга захирамж гаргаж, зарим зохицуулалтыг хийхээр болжээ. Тухайлбал тухайн өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган, замын хөдөлгөөнд оролцуулах юм. Мөн зах, томоохон худалдааны төвүүдийг амраахаар, цагийн хуваарьт нь өөрчлөлт оруулсан байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
Teneg ym be
2018-09-15