Амиа алдагсдын тоо нэмэгджээ
2016-04-18

Эквадор улсад болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 246-д хүрсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. “Амиа алдагсдын тоо 500-д хүрч магадгүй” хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн байна.  200 гаруй хүн сураггүй алга болсон хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа ч аврах албанаас уг мэдээллийг батлаагүй аж.

 

Газар хөдлөлтийн голомт Муйсне хотноо 10 мянган цэрэг, 3500 цагдаа ажиллаж иргэдэд туслаж байна. Муйсне хотын 100 мянган өрх цахилгаангүй болжээ. Колумб, Перу улсад ойрын өдрүүдэд газар хөдөлж болзошгүйг АНУ-ын Геологи судалгааны төвөөс сануулсан аж.

 

Портовьехо хотноо байрлах чанга дэглэмтэй хорих ангиас газар хөдлөлтийн үеэр 100 гаруй хоригдол оргосон байна. Энэхүү мэдээллийг Хууль зүйн сайд Ледт Суньига баталжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин