Н.Энхбаяр МАН-тай эвсэх сургаар эх орондоо иржээ
2016-04-18

БНСУ-д эмчилгээгээ үргэлжлүүлж хийлгэхээр явсан МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрөгч амралтын өдрүүдэд эх орондоо иржээ.

Тэрбээр, өнөөдөр МАН-ын зүгээс МАХН-тай эвсэх эсэх шийдвэрээ эцэслэн гаргах учраас яаран эх орондоо ирсэн байна. МАН-ын зүгээс МАХН-ын тавьсан 60.40 гэсэн саналыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн.

Харин 19 хувийг өгөх боломжтой гэсэн хариу өгсөн байгаа аж. Энэ тохиолдолд хэрхэх вэ гэдгээ МАХН-ынхан шийдэхийн тулд намын даргаа дуудсан аж. МАН-ын Бага хурлаас шийдвэр гарсны дараа МАХН-ынхан мөн Бага чуулганаа хийж саналыг хүлээж авах эсэх асуудлаар ярилцах гэнэ.

Тиймээс Н.Энхбаяр дарга энэ долоо хоногт юутай ч эх орондоо байх сурагтай. Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй, харин өөрийнхөө оронд нэгэн нууцлаг хүнийг бэлтгэж байгаа гэсэн сураг гараад буй юм.
 
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Тогтох
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
тэр нууц хүн нь манай 7 буудлын эмээ шүү дээ мундаг хүн байгаа та нар хараарай сэлэм эргүүлнэ агаарт дүүлнэ хана нэвтэлнэ 1 сарын газраас юмыг урьдчилж хардаг гэж байгаа
2016-04-18
ard:
bain bain zugtaj yavaad l, yamar ix mungutei yum be. mash ixeer luivardsan bna daa. axiad luivard yadgiin
2016-04-18
irgen:
ENE ORGODOL LUIVARCHIN MONGOLIIN NERIIG BAASDAJ DUUSAXGUI YUMAA. IIM SHUNAL TURD BSAN NI GUTAMSHIG, ODOO CH ULSIIG GUTAASAAR YAVAX YUM
2016-04-18
боогий:
хийсэн бүтээсэн ажилтай хүн юунаасаа айхав ард түмэн бүгдийг мэдэж хамгаалж байхад иргэдийн төлөөлөө өшөө ихийг хийж улс орноо удирдах хэрэгтэй
2016-04-18
bэнхбаяр:
эмчилгээ хийлгээд ч байгаа юм шиг баригдахаасаа айгаад зугтаагаад ч байгаа юм шиг авилгийн хэргээр шалгагдаад ч байгаа юм шиг
2016-04-18
Зочин:
Хувьсгалт намаас Энхбаяр л зайлах хэрэгтэй байгаа юмдаа.
2016-04-18
Зочин:
Энхбаяр энэ цагийн хамгийн хүчтэй улс төрч
2016-04-18
зочин:
Төрийн хутгуур ирээд яахав дээ.Энхбаяраар мөнч их тоглуулах юм даа ээ эзэнгүй төр минь.Төр сул байгаа орон сайн харж байна.
2016-04-18
бибид:
6040 арай дэндэнээ.эрүүл ухаанаар бодсон ч...шуналтай гэхэд арай ийм байж болохгүй.20 юм уу 25 хувь болох л юм.Гэхдээ МАХН -д боловсон хүчин хангалттай байхгүй ш дээ.Яаж ч бодсон
2016-04-18