НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчтэй уулзав
2016-04-18

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шадар суурин төлөөлөгч хатагтай Даниела Гаспарикова тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2016.04.18/ Төрийн ордонд хүлээн авч уулзав.

 

Уулзалтын эхэнд хатагтай Даниела Гаспарикова НҮБ-ын Хөгжлийн хатөлбөр нь Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тусгай төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байгааг дуулгаад төслийн хүрээнд Засгийн газарт ямар хэлбэрээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа талаар санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

 

Дараа нь уулзалтад оролцсон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн зорилт хөтөлбөрийн зөвлөх Михаела Прокоп тус байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн талаар танилцуулсан юм. Тэрээр танилцуулгадаа, уг төслийг 2020 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Төслийн эхний шат нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахад чиглэж байгаа болно. Энэ шатанд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд бодлого, хөтөлбөрүүдийн уялдааг хангах зорилгоор судалгааны ажил хийж, түүнийг хэрэгжүүлэх институцийн бүтцийг тодорхойлох, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь өмнө батлагдаж гарсан бодлого, хөтөлбөрүүдтэй хэрхэн уялдаж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, урт хугацааны бодлогын хэрэгжилтийг хянаж, үнэлэхэд шаардлагатай мэдээллийн эх үүсвэрүүдийг бүрдүүлэх зэрэгт чиглэсэн судалгааны ажлууд хийгдэх юм. Мөн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр хоёр аймагт туршилтын ажил хийсний үндсэн дээр үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх загвар бий болгохыг зорьж байна. Түүнчлэн олон улсын туршлагаар хөгжлийн санхүүжилтийн үнэлгээ хийж, төлөвлөлт нь санхүүгийн эх үүсвэртэйгээ хэрхэн уялдах, хувийн хэвшлийн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн татаж оролцуулах, орлогын эх үүсвэрийг бодлоготойгоо хэрхэн уялдуулж зэргээр цогцоор нь авч үзэж, бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлыг өргөн хүрээнд харуулсан ерөнхий дүр зургийг дэлгэж харуулах зорилго тавьж буйгаа дурдав. Харин төслийн хоёр дахь шатанд бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд түлхүү анхаарч, хөгжлийн богино, дунд хугацааны бодлого хөтөлбөрүүдийг боловсруулах, бодлогод суурилсан судалгаанууд хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, бодлогын хэрэгжилтийг хөндлөнгөөс хянах парламентын чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн хэмжээнд хоёр аймагт хэрэгжүүлсэн туршилтын загварыг бүх аймагт хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг ажил хэрэг болгохоор төлөвлөж байгаагаа танилцуулсан юм.

 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Улсын Их Хурлаас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгийг батлан гаргахад хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийллээ. Тэрээр шинээр батлагдсан хууль, бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэлд бүх талын оролцоо, тусламж дэмжлэг, хамтын хүчин чармайлт чухал байгаа энэ цаг үед НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын хөгжлийн ирээдүйтэй уялдсан энэ чухал зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход санаачлагатай хандаж төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад талархаж байна. Цаг алдахгүйн үүднээс төслийн эхний шатны зарим ажлыг эхлүүлээд байгааг улам эрчимжүүлж, өөрсдийн хийсэн судалгаа шинжилгээ, олон улсын арга туршлагад тулгуурлан Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хувилбар боловсруулах ажлыг шинэ Засгийн газар байгуулагдахаас өмнө бэлэн болгож зөвлөмж өгөх нь чухал байгааг онцлоод төслийн танилцуулгатай холбогдуулан зарим зүйлийг тодруулж, санал солилцов.

 

 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгийг боловсруулсан Ажлын дэд хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсийн ахлах референт Р.Хатанбаатар болон Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд, мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Патрик Дуанг, Том Бэлое нар оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Jones Patrick:
I ADVICE EVERYONE TO USE AND TRUST MAYE MUSK CYBER SECURITY SERVICES TO HELP YOU HACK AND RECOVER YOUR LOST CRYPTOCUREENCY Recoverywizardmayemusk@proton.me I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into, only to find out it was a hoax and sham. I invested over $250,000 USD estimated to be 6.79 BTC. I was unable to make any withdrawals out of my initial deposits let alone the gains he claimed I have earned even after meeting the bogus fees and charges he is always requesting. Fortunately, I got to know about RECOVERY WIZARD MAYE MUSK CYBER SECURITY HACKER through research and positive reviews on Google. After a couple of hours consulting with them, all my funds were recovered including my profits. I can’t thank Recovery Wizard Maye Musk enough. If you are a victim of being scam with fake crypto investment or clamming back your funds send to scammer wallet address or getting back lost wallet address contact Recovery Wizard Maye Musk Cyber Security Hacker for Help Consult them via: Email: Recoverywizardmayemusk@cyberservices.com Website: https://recoverywizardmaye.wixsite.com/my-site-1
2023-12-21
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-04-19