Меган Фокс удахгүй амаржина
2016-04-18

Холливуудын нэрт жүжигчин Меган Фокс удахгүй амаржихаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хоёр хүүтэй юм. Жүжигчин бүсгүй гэр бүлийнхээ хамтаар Нью Йорк хотноо байрлах диснейлэндээр үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

 

Фоксын гэдэс нэлээн томорсон байна. Тэрбээр жирэмсэн болсон цагаасаа хойш олны өмнө гараагүй бөгөөд өчигдөр анх удаагаа хэвлэлийнхний дуранд өртжээ. Фокс инстаграмдаа удахгүй мэндлэх хүүхдээ харуулсан эхоны зургийг нийтлээд “Хүү эсвэл охин гэдгийг мэдэхгүй байна. Охин байвал хөөрхөн л юм. Гэхдээ хүү байсан ч хамаагүй. Зүгээр л эрүүл төрөхөд л хангалттай” гэж бичсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин