8.5 тэрбум төгрөгөөр зургаан автозамыг шинэчилнэ
2016-04-18

 

Зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд нийслэлийн нутэг дэвсгэр дэх авто замын хашлага, хайс солиход нийслэлээс 8.5 тэрбум төгрөг зарцуулж, мөнгө угааж байна гэсэн утга бүхий ташаа мэдээллүүдийг олон нийтэд хүргэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Авто замын газраас тайлбар өглөө.  2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалт зохион байгуулахтай холбогдуулж энэ оны нийслэлийн авто зам барилгын ажлыг өмнөх жилүүдийнхээс эрт эхлүүлсэн. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хотын өнгө үзэмжийг нэмэх, нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, зочид, төлөөлөгчид, иргэдийн  аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс баригдаж ашиглалтад орсноос хойш нормт хугацаандаа дунд болон их засварын ажил хийгдээгүй, 8-40 жил ашиглаж байгаа Гандийн гудамжны 1.6 км авто замын шинэчлэлт, Баянмонгол хорооллын 1.1 км авто замын шинэчлэлт, Их Монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн  ажлыг эхлээд байна. Мөн Яармагийн гүүрнээс Чингэс хаан ОУНБуудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих, Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих зэрэг нийт 6 зам, замын  байгууламжийн ажилд нийт 8,5 тэрбум төгрөг төсөвлөсөн болно. Зарим хэвлэлийн байгууллагын бэлтгэсэн 8,5 тэрбум төгрөгийг зөвхөн хашлага, хайс солиход зарцуулна гэдэг нь ташаа мэдээлэл гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
kkkkkk:
urd n iim hemjeenii mongo tosovlogdool nvdend vzegdeh yum yu ch vgvi baidag bailaa. minii sanahiin 2009 2010 2011 2012 ond zvvn 4 zamaas oficeruudiin ordon hvrtelh zamiin daguuh haisiig jil bolgon solison doo
2016-04-19
kkk:
Huurhii muu ger horoolold amidardag humuusees ni asemiin 2 udurii huraliin tuluugchidiin nudend saihan haragdah ni iluu yum gendee.deer ueiin kinon deer gardag darga irlee shine buteelege taviarai yamaanuudaa ugaagarai gedeg chine mongold jinhene utgaaraa bolj bn shuu muu an namiin atsnuudiin unen tsarai munduu
2016-04-19
Зочин:
Zam urtug ni undursuh tutmaa niisleliihend ashigtai . Ideh arga ni zamiin urtgiig nemeh tiimuu
2016-04-18
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-18
Зочин:
Zam mash ih untstai yum shuu de ed nar suulchiin udaa toriin mongiig ideh bolomj ni ene de
2016-04-18
Зочин:
Ene MAN gej unen gainuud yumaa
2016-04-18