Автобус дэлбэрч, 10 хүн гэмтжээ
2016-04-19

Израйлийн нийслэл Иерусалим хотоос Дереч Хеброн хот руу хөдөлсөн автобус замдаа дэлбэрсэн талаар “www.dailymail.co.uk" мэдээллээ.  Мөрдлөгөөр уг автобусанд гар аргаар бэлдсэн тэсрэх бөмбөг суурилуулсан байсан гэнэ. Иерусалимын эрх баригчид “Автобусыг санаатай дэлбэлсэн. Энэ бол террорист халдлага” гэж мэдэгджээ.

 

“Дэлбэрэлтээр 10 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Гал сөнөөгчид шуурхай ажилласан учир дэлбэрэлтээр хүний амь нас эрсдээгүй” хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.

 

Халдлагын цаана ямар бүлэглэл, хувь хүн байгаа нь тодорхойгүй байгаа. Харин цагдаагийнхан палестинчуудыг сэрдэж буйгаа нуугаагүй аж. Автобус Дереч Хеброн хотын наран шарлагын газар руу явж байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин