Дүрвэгсэд рүү пуужин харважээ
2016-04-19

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр Туркийн Килис хотноо байрлах Сирийн дүрвэгсдийн хуаран руу пуужин харвасан талаар орон нутгийн албан тушаалтнууд мэдэгджээ. Халдлагын улмаас гурван хүүхэд амиа алдсан байна. Мөн Туркийн таван иргэн, Сирийн гурван иргэн шархтжээ. Уг дүрвэгсдийн хуаранд Сирийн 11500  иргэн амьдардаг аж.

 

“Хэт даврагчид пуужин харвасны дараа Килис хотын их бууны ангийнхан хариу гал нээсэн” хэмээн “Hurriyet” агентлаг мэдээлжээ.

 

Килис хот нь Сиритэй хиллэдэг бөгөөд хэт даврагчдын дайралтад өртөх нь элбэг байдаг аж.  Энэ сарын 11-нд хэт даврагчид дүрвэгсдийн хуаран руу их буугаар галласан гэнэ. Халдлагаар хоёр хүн амиа алдаж, 13 хүн шархтжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин