Монголын пара-таеквондочид бүгд медалийн тавцанд зогслоо
2016-04-19

 

Монгол таеквондочид медалийн богц дүүрэн эх орондоо ирэх нь. Филлипин улсын Манила хот болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ П.Тэмүүжин ялалт байгуулж, Монголын таеквондогийн түүхэнд анх удаа олимпийн эрх авсан. Түүний ялалтыг үнэлж, МТХ-ноос 10 сая төгрөгөөр шагнах шийдвэрийг гаргаад буй. 

 

Тэгвэл өчигдөр өрсөлдсөн пара-таеквондочид бүгд медалийн тавцанд зогсчээ. Пара-Таеквондогийн төрөлд Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар алтан медаль, Ц.Даваачулуу, Б.Шинэбаяр нар мөнгөн медаль, О.Энхтүвшинзаяа хүрэл медаль хүртжээ. Ингэснээр Монголын Пара-Таеквондогийн шигшээгийн тамирчид багийн дүнгээр гуравдугаар байрт оржээ.

 

Дашрамд дуулгахад Г.Болор-Эрдэнэ энэ удаа алтан медаль хүртсэнээр Дэлхий, Ази тивийн аварга боллоо.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин