Тэргүүний дөрвөн сумыг 100 сая төгрөгөөр шагнана
2016-04-19

Засгийн газраас улсын тэргүүний сумдыг шалгарууллаа. Улсын тэргүүний сумаар Баянхонгор аймгийн Галуут, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Зэрэг сумдыг шалгаруулж, сум тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар тогтлоо.

 

 

Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, 2 жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсон юм. Хангайн бүсээс шалгарсан Баянхонгор аймгийн Галуут сумын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан 103 ажлын хэрэгжилт 97.8 хувийн биелэлттэй байна. Ашиглалтгүй байсан услалтын системийг сэргээн засварлаж, 60 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, сумын хүнсний ногооны хэрэглээний 65 хувийг хангаж байгаагийн дээр 24 иргэнийг ажлын байртай болгосон байна. Жирэмсэн эхчүүдийг 100 хувь эмнэлгийн хяналтад төрүүлсэн бөгөөд сүүлийн 2 жил эхийн эндэгдэл гараагүй байна.

 

Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум эрчим хүчний хангамжийн асуудлаа шийдвэрлэж, Багануур-Зүүн өмнөд бүсийн эрчим хүчний эх үүсвэртэй холбогдож, шилэн кабель тавьж интернэтийн орчин бий болгожээ. Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуйг хөгжүүлснээр 373 ажлын байр бий болж, иргэдийн амьжиргааны түвшин бодитойгоор дээшилсэн байна.

 

Төвийн бүсээс шалгарсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум орон нутгийн төсвийн орлогыг 2014 онд 130 хувь, 2015 онд 116 хувиар биелүүлсэн байна. Иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч, улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар спортын ордон, цагдаагийн кабон, 25 айлын 5 давхар орон сууц, орчин үеийн амины орон сууцны хороолол барьж, гэр хорооллын хашааг хаягжуулан, сумын төвийг гэрэлтүүлжээ.

 

Баруун бүсээс шалгарсан Ховд аймгийн Зэрэг сум цэвэр, бохир усны нэгдсэн шугам сүлжээ байгуулж, төсвийн байгууллагууд болон 22 айлын орон сууц, 1200 гаруй гаруй хэрэглэгчийг холбосон байна. Ахуй үйлчилгээний төв, Хүүхэд хөгжлийн төв, 100 хүүхдийн цэцэрлэг, 12 айлын 5 давхар болон нэг давхар 10 орон сууц ашиглалтад оруулсан бөгөөд 24 айлын орон сууцны барилга баригдаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
дорж:
сайн байна бохир ус хог хаягдалынхаа асуудлыг шийдэж хүн арддаа цэвэр ус хүргээрэй 88286539 www.greywater.mn
2016-04-19
Demjigch:
Hugjij bui aimag sumduud ehleed urgun saihan zam hiigeerei. Daraa ni barilga baishin zergee bariarai. Hot shig bolvol daraa ni zamaa barih gazargui bolog vii..!! Amjilt husej ushuu sain saihnaar hugjuurei. Hun amaa usguj huuhdiinhee eruul mended anhaarch ajillaarai. Emneleg surguuli ih l bval sain sain. Bayartai medee b.
2016-04-19
Шинэ сум:
Дундговь Аймгийн Гурвансайхан сум шалгарах ёстой байсан юм.Өнгөрсөн 2 жилд улсаас хөрөнгө авалгүйгээр сумандаа гадны хөрөнгө оруулалт олж их бүтээн байгуулалтын ажил хийж сумын өнгө төрхөө шинэчилж жишиг сум болсон сум монголд байхгүй шүү. Монгол даяар мэдэж байгаа засгын газар найраагаар шилдэг сум шалгаруулчаад шоудахаа боль дооооо Жёнкогын сум Хүзүүгүйгийн сумууд хаалгаар оржээ таминээ мэдэж аваарай
2016-04-19