Шүдэнд халтай хүнсүүд
2016-04-19

Канадын “www.remedist.net сайт шүдэндээ хайртай хүмүүсийн хориглох хүнсний талаар нийтэлжээ.

 

Хатуу чихэр

 

 

Чихэр идэж болно. Гэхдээ та хатуу чихрийг хазаж идэхээс болгоомжил. Хатуу чихрийг хазаж идснээр таны шүдний паалан гэмтдэг байна.

 

Жимс, жимсгэнэ

 

 

Нэрс, бөөрөлзгөнө, цангис жимсэнд “Polyphenols” гэх бодис ихээр агуулагдсан байдаг. Уг бодис шүдний өнгийг үхжүүлж, харлуулдаг байна.

 

Карри

 

 

Азийн ихэнх хоолонд карри болон карритай амтлагчийг ихээр хэрэглэсэн байдаг. Карригийн өнгө нь шар яг л шавар шиг өнгөтэй. Хэрвээ та карритай хоол идснийхээ дараа шүдээ угаахгүй бол паалан гэмтдэг байна.

 

Хүчил ихтэй жимс

 

 

Киви, жүрж бусад жимсийг бодвол хүчил ихтэй. Эдгээр жимсийг идсэний дараа хэл өнгөртдөг байна. Хэлэнд наалдсан жимсний үлдэгдэл шүдний завсраар орж, улмаар шүдийг араас нь хорхойтуулдаг аж.

 

Кетчуп

 

 

Сүмс, кетчуп нь шүдний пааланг сулруулдаг байна. Тиймээс та эдгээр зүйлсийг хэрэглэснийхээ дараа ам зайлагчаар амаа зайлаарай.

 

Цуу

 

 

Хүсний цуу нь амны хөндийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Цууг ойр ойрхон хэрэглэх үед шүдний завсраар хар толбо үүсдэг байна.

 

Зайрмаг

 

 

Хүйтэн зайрмаг эрүүл шүдийг ч өвтгөж чадна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Уянга:
Маш их бачрлалаа
2021-06-07
ooh:
buh l yum neg talaaraa sain nogoo talaaraa bolj butehgu bhiim da hmmmm
2016-04-19