Зорчигч тээврийн онгоц дронтой мөргөлджээ

Британийн “British Airways” компанийн “Airbus A320” онгоц дрон буюу алсын удирдлагатай нисэх төхөөрөмжтөй мөргөлдсөн талаар “www.getwestlondon.co.uk” мэдээллээ. Онгоц Женев хотоос Лондон хотын “Хитроу” олон улсын нисэх буудалд газардах үедээ дронтой мөргөлдсөн аж.
Цагдаагийнхан ослын үеэр ямар нэгэн ноцтой осол болон хүний амь нас эрсдээгүй гэдгийг баталсан байна. Дрон онгоцны хамрыг мөргөжээ. Мөрдөгчид дроны эзнийг эрэн сурвалжиж эхэлсэн байна.
“Airbus A320” онгоцонд 132 зорчигч болон багийн таван гишүүн зорчиж явжээ. Нэгэн зорчигч “Онгоц газар дахь үед нисгэгчийн бүхээг онгорхой байсан. Ахмад газар дахь үедээ маш чангаар “Ямар нэгэн зүйл биднийг мөргөчихлөө” гэсэн. Бид их айсан. Зарим зорчигчид уйлсан” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ