Надя Савченког эргэхийг зөвшөөрчээ
2016-04-19

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нар өчигдөр утсаар ярилцсан. Порошенко Орост ял эдэлж буй нисгэгч Надя Савченког суллахыг Путинээс хүсч, утсаар холбогдсон юм.

 

Путин нисгэгчийг суллахыг хүсээгүй бөгөөд харин Надяг зөвшөөрөл өгсөн талаар “TASS” агентлаг мэдээллээ. Надя шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн 11 хоног хуурай өлсгөлөн зарлаад байна. Тэрбээр өмнө нь 80 гаруй хоног өлсгөлөн зарлаж, 15 кг турсан билээ.

 

Нисгэгчийн биеийн байдал тааруу байгаа учир уулзах зөвшөөрөл олгосон гэнэ. ОХУ-ын шүүхээс өнгөрсөн гуравдугаар сард Украины нисгэгч Надя Савченког Оросын хоёр сэтгүүлчийн үхэлд буруутган 22 жил шоронд хорих ял оноожээ.

 

Порошенко нисгэгчийг суллавал хариуд нь Оросын хоёр цэргийн суллах санал дэвшүүлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Жинхэнэ баатар. Украйны баатар.
2016-04-20
Зочин:
Живи Надя.
2016-04-19
Иргэн:
Энэ нэг эр эм нь мэдэгдэхгүй юм орсоор тоглоод байна уу?
2016-04-19