Том Круз охиноо гомдоожээ

img

 

Холливуудын нэрт жүжигчин Том Круз болон Кейти Холмс нарын охин Сури өчигдөр 10 нас хүрчээ. Кейти охиныхоо төрсөн өдрийг Лондон хотноо байрлах диснейлэндэд тэмдэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Төрсөн өдөрт жүжигчний гэр бүл, хамаатан садан, найз нөхөр оролцсон ч Суригийн аав буюу Том оролцоогүй нь олныг алмайруулжээ.  “Том Испанид зураг авалттай байгаа учир охиндоо баяр хүргэхээр ирж амжаагүй” хэмээн Кейти хэлсэн ч түүний үг худлаа болохыг “TMZ” сайт мэдээлсэн байна.  Том охиныхоо төрсөн өдрөөр Испанид бус Нью Йорк хотноо байсан бөгөөд хэдэн найзынхаа хамтаар ууж байсан гэнэ.

 

Сури өнгөрсөн онд инстаграм нээсэн бөгөөд төрсөн өдөрт нь ирээгүй аавдаа “Та намайг үнэхээр гомдоолоо” хэмээн бичжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

garchig:
bas l zerleg bichih yumaa setguulch...uuj bsan baixda yaxavde....kkkk...arai uuruur bichij bolimoor l yum
2016-04-20