Засгийн газарт шаардлага хүргүүлнэ
2016-04-19

“Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” төрийн бус байгууллагаас “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хүмүүнлэгийн аяныг өрнүүлж буй талаараа мэдээлэл хийлээ. Тэд энэ сарын 25,26,27-ны өдөр “Чингисийн талбай”-д жагсаал зохион байгуулахаа мэдэгдэв.

 

Тус ТББ-ын зорилго нь Нийслэлийн дөрөвдүгээр Амаржих гзарын царцаагдсан барилгыг ашиглалтад оруулах, хугацааг түргэтгэж олны дуу хоолой болох аж. Энэ талаар аяныг санаачлагч их эмч О.Энхмаа “2010 онд уг эмнэлэг баригдаж эхэлсэн бөгөөд 2010 ондоо 18 тэрбум 707 сая төгрөг улсын төсвөөс орж ирсэн. Ингээд 2013 онд ашиглалтад орох байсан хэдий ч одоог хүртэл царцаасаар байгаад асуудал дэвшүүлэн энэхүү аяныг эхлүүлж байна.

 

Бид барилгын ажлыг яаралтай эхлүүлэхийг шаардсан бичгийг харгалзах газарт удаа дараа хүргүүлсэн. Тус бичигтээ дөрөвдүгээр төрхийн барилга  ХУД-ийн Х хорооны нутаг дэвсгэрт 2.4 га газарт 32277м2 талбайг 1м2-г нь 565.000 төгрөгөөр бодож Улсын төсвөөс 18 тэрбум 707 сая төгрөгийг бүрэн гаргасан. Одоогийн барилгын явц – хувьтай гэж үзвэл 9.1 тэрбум төгрөг энэ барилгад шингэж, үлдэгдэл 9.7 тэрбум хаашаа орсныг тодруулахаар хүсэлт тавьсан. Улсын төсвөөс 25.4 тэрбумаар санхүүжигдээд Концесс гэх нэрийн дор хувийн хэвшилээс 44 тэрбумын хөрөнгө оруулж гүйцээн бариулснаар алсдаа хувьчлагдах эрсдэлд оруулж буй Засгийн газрын байр суурийг олон нийтийн санал асуулгаар баталгаажуулан улсын өмч байлгахаар тэмцэж байна. Энэ сарын 25,26,27-нд энэ тэмцлээ үргэлжлүүлнэ. Мөн Засгийн газраас дөрөвдүгээр төрхийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэхийг шаардана” хэмээв.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zaag:
zowoo zow ene muu ardchilaliihan uuj idhees oor yum ogt hiihgvi yumaa
2016-04-20
Зочин:
бас эмч нар шизо өвчтэй байдгиймуу хаашаан юм вээ болиоч хүнээ эмчлээч
2016-04-19