АСЕМ-ын зочдод зориулж гар утасны аппликейшн гаргана
2016-4-19

 

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн ахалж ажилладаг АСЕМ-ын  Дээд түвшний уулзалтын Үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцсан ажлын хэсэг  4 дүгээр сарын 19-нд НЗДТГ-ын хурлын танхимд хуралдаж, Улаанбаатар хотын мэдээлэл, газрын зургийг агуулсан гар утасны аппликейшн бэлтгэх явц, АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын 20 жилийн ойн түүхэн дурсгалт хөшөөний санал, дээд түвшний уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдийн хоол,  үйлчилгээ, аюулгүй  байдлын талаар хэлэлцлээ.

 

 

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаар ирэх зочид төлөөлөгчид болон гадаадын жуулчдад зориулсан гар утасны аппликейшны эхний хувилбар англи, монгол хэлээр бэлэн болсон байна. Улаанбаатар хотын кафе ресторан, үзвэр үйлчилгээ, аялал зугаалга, урлаг соёл гэх мэт 1471 үйлчилгээний байгууллагын мэдээлэл,  хаяг бүхий уг аппликейшн  нь АСЕМ-ын  Дээд түвшний уулзалтын  дараа ч Монгол Улсыг зорин ирэх жуулчдын гол хөтөч болох учраас агуулга, хаяг байршил, нэршлийн үнэн бодитой, баталгаатай байдалд голлон анхаарахыг ажлын хэсгээс үүрэг болгов. Мөн уг хөтөч мэдээллийг хятад, орос хэлээр орчуулж гаргах, үүнд шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдэх  асуудлыг  Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэхээр тогтлоо.

 

 

АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон түүний эргэн тойронд өрнөх үйл явдал, дагалдах хурлуудыг сурвалжлахаар манай улсад 800-1200 орчим гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгч ирнэ гэж төлөвлөж байгаа бөгөөд тэдгээрийн 400-600 орчим нь үндсэн арга хэмжээний үеэр Шангри Ла дахь “Хэвлэлийн төв”-д байрлаж  24 цагаар ажиллах аж. Гадаад, дотоодын  сэтгүүлчдийг  ажиллах нөхцөл боломжоор хангах,  тэдэнд  кофе цайгаар үйлчлэх, өдрийн хоол хариуцах үйлчилгээний байгууллагыг сонгох, хоол хүнсний аюулгүй байдалд хяналт тавих  зэрэг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр боллоо. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Gants app hiilgehed olon sayiig zarj baigaadaa
2016-05-05
Зочин:
nerteigeer ni asem-iin humuusiin bogsiig archina geech
2016-04-20
улаан бурхан өг:
тэр балай асем-даа бүгдэд нь улаан бурхан өг
2016-04-20