Халдлагын улмаас 28 хүн амиа алдав
2016-4-20

Афганистаны нийслэл Кабул хотноо өчигдөр 15.41 цагийн үед хүчтэй дэлбэрэлт болсон билээ. Уг дэлбэрэлтийг талибанчууд үйлдсэн болохоо мэдэгджээ. Дэлбэрэлтийн үеэр 28 хүн амиа алдаж, 329 хүн шархтсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Ерөнхийлөгч Ашраф Гани уг үйл явдалтай холбогдуулан онц байдал зарлажээ. Амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашины дэргэд өөрийгөө егүүтгэсэн байна. Хяналтын камерын тусламжтай амиа золиослогчийг өсвөр насны хүү болохыг тогтоосон байна.

 

Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Седик Седикка “Засгийн газар талибанчуудын эсрэг цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэхийг үүрэгдсэн” гэсэн байна. Эрүүл мэндийн яам амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй хэмээн сануулжээ.

 

“Талибан” бүлэглэлийн хэвлэлийн алба “Хаврын дайралт эхэллээ. Тун удахгүй Кабул хотыг эзлэн авна” твиттерт жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин