Трамп, Хилари нар ялав
2016-04-20

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр намын сунгаанд өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп болон Хилари Клинтон нар Нью Йорк хотноо явагдсан урьдчилсан санал асуулгад намын нөхдөө тэргүүлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Трамп 53.1 хувийн саналаар тэргүүлсэн Техасын сенатор Тед Круз 22.8 хувийн саналаар удаалжээ. Харин Хилари 44.5 хувийн санал авсан бол намын гол өрсөлдөгч Бен Сандерс 28.4 хувийн санал авчээ.

 

Санал хураалтын дараа Трамп "Хамтдаа америкийг өөрчилцгөөе" гэсэн бол Хилари “24 жилийн өмнө нөхөр минь Нью Йорк хотноо болсон санал асуулгад тэргүүлж, намаа төлөөлөн сонгуульд өрсөлдөх эрх авч байлаа” гэж жиргэжээ.

 

Ерөнхийлөгч Барак Обама “2009 оны сонгуульд өрсөлдөх гол боломжийг олгосон ялалт бол Нью Йорк хотын ялалт байлаа. Хиларигийн амжилтаар бахархаж байна” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин