Хатан хаан 90 нас хүрнэ
2016-04-20

Их Британийн хатан хаан II Элизабет маргааш 90 нас хүрнэ. Уг баярт өдрийг тохиолдуулдан Лондон хотноо баярын жагсаал болох бол аж. Энэ үеэр хаантны морин гвардийн жагсаал зохион байгуулахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Букингемийн ордон хатан хааны төрсөн өдөртэй холбогдуулан зургаан төрлийн марк худалдаанд гаргажээ.

 

Марк тус бүр 2.75 еврогийн үнэтэй аж. Мөн ордон өөрийн цахим сайтдаа Хатан хаан, Филипп ханхүү, Уилъям ханхүү болон бяцхан ханхүү Жорж Александр нарын авахуулсан гэрэл зургийг нийтэлсэн байна.

 

Ханхүү Чарльз Лондон хотноо байрлах хааны гэр бүлийн музейд зочилсон байна. Хатан хаан 1952 оны хоёрдугаар сарын 6-нд 26 насандаа хаан ширээнд заларчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин