Шведийн ханхүү хүүтэй боллоо
2016-04-20

 

Шведийн хунтайж Карл Филипп болон гүнж София Хеллквист  нар өчигдөр 6.29 цагт анхны хүүхдээ өлгийдөн авсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Вангийн ордон сэтгүүлчдэд “Эх, хүүгийн биеийн байдал сайн байгаа. Тун удахгүй эмнэлэгээс гарах болно” гэж мэдэгджээ.  Ханхүү Би үнэхээр жаргалтай байна. Амьдралыг минь гэрэлтүүлсэн хайртай гэргийдээ талархаж байна” гэж хэлсэн байна.

 

Хунтайж өнгөрсөн оны зургаадугаар сард реалити шоуны од, загвар өмсөгч Софиятай гэрлэсэн юм.

 

Филиппийн эгч, гүнж Викториа өнгөрсөн сарын 3-нд амаржиж, охинтой болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин