Монголын цорын ганц хүүхдийн төрөлжсөн телевиз “DREAMBOX”
2016-04-20

Телевизийн хөгжлийн түүхэн дэх хүүхдийн нэвтрүүлгийн түүх сүүлийн хагас жарны хувьд өндөр ахицтайгаар урагшилж байна. Анх 1967 онд “Борхүүгийн зүүд” нэртэй зохиомжит нэвтрүүлгээр эхэлсэн телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн хөгжил өнөөдөр шинэ зууны хөгжлийг даган шинэ тутам хөгжсөөр байна. Ерөөс дэлгэцийн урлагийн бүтээлийн хөгжлийг хүн амд эзлэж буй хүүхдийн тооноос салгаж ойлгох боломжгүй.  Судалгаанаас харахад Монгол улсын хүн амын 20 гаруй хувийг 0-14 насны хүүхэд багачууд эзэлж байгаа юм.  Энэхүү тоо нь телевиз үзэгчдийн хүрээн дэх хүүхдийн эзлэх хувийг илтгэж байгаа бөгөөд  хүүхдэд зориулсан төрөлжсөн сувгийн хөгжлийг түргэсгэхэд чухал нөлөөтэй. Тиймээс ч Монгол хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйн онцлогт  зориулагдсан  бүхий л нэвтрүүлгүүд нь Монгол хэлээр цацагддаг ЦОРЫН ГАНЦ хүүхдийн телевиз байгуулагдсан нь “Dreambox” телевиз юм.  

 

                                          

 

 “Dreambox” телевиз нь 2013 онд анхны эфирээ цацсан бөгөөд зөвхөн хүүхдэд зориулсан бүтээл тэдний нас сэтгэхүйн онцлогт тохирсон бүтээл гаргадагаараа бусад телевизүүдээс эрс ялгардаг. Бидний хувьд  хүүхэд багачуудыг ёс заншилаа дээдэлдэг, эх орноороо бахархдаг Монгол хүн болгон төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Тиймээс ч Dreambox телевизийн үйл ажиллагаа, нэвтрүүлгийн бодлого чиглэл бүхэлдээ хүүхдийн оюун сэтгэхүй,  тэдний мэдлэг оюунд зориулагддаг ба “Нартай өглөө”, “Бяцхан бүтээлч”, “Үлгэрийн цаг”, “Энэ юу вэ?”, “Бонгын санамж”, “Сайн жолооч”, “Цэц үг”, “Ээжтэйгээ хамт”, “Авьяаслаг багачууд”, “Хамтдаа сурцгаая”, “Kids news”, “100 баримт”, “Их хотын хөшөө дурсгалууд”, “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”зэрэг бүтээлүүд нь үзэгч хүүхдүүдийн үзэх дуртай нэвтрүүлэг хэдийн болжээ.

 

 

“Dreambox”  телевиз нь өдөрт 12 цагийн 720 минутын хөтөлбөрийг хүүхдэд зориулан бүтээж  байгаа бөгөөд  медиа мониторингийн “Максима Медиа” компанийн судалгаагаар 2014-2016 оны хооронд хамгийн их үзэгчтэй топ 10 телевизийн нэгээр тогтмол шалгарч байна. Энэ бүх үзүүлэлт нь Dreambox телевизэд өгч буй үзэгчдийн үнэлгээ болоод зогсохгүй эцэг эхчүүд хүүхэддээ тус телевизийн бүтээлүүдийг үзүүлэхээр сонгож байгаагийг илрэл юм. Телевизийн эфир нь өглөөний 09:00 цагаас үдийн 22:00 цаг хүртэл үргэлжилдэг бөгөөд өдөрт 12 цаг, 7 хоногт 84 цагийн эфирийг тасралтгүйгээр цацдаг.  Мөн хүүхдийн нэвтрүүлгийг бүрэн хэмжээний төсөл болгон “Бонго” хөтөлбөрийн эхлүүлсэн  бөгөөд Бонго,Можух,Мишээл 3 найзын сургамжтай хөгжөөнтэй түүхийг өгүүлсэн “Бонгын адал явдал” нэвтрүүлэг нь өнөөдөр үзэгч хүүхдүүдийн үзэх дуртай нэвтрүүлгийн нэгдүгээрт  байсаар байна. Монгол хүүхэд бүрийн сайнаар үлгэрлэн дуурайдаг хайртай Монгол баатрыг бий болгох зорилгоор бүтээгдсэн тус нэвтрүүлэг нь  2010 оны 11-р сарын 8-ны өдөр анхны дугаараа цацсан бөгөөд 2016 оныг хүртэл 5 жилийн хугацаанд 2-р улиралын  60  цуврал ангийг бүтээсэн бөгөөд 2016 оны уран бүтээлийн жилийг 3 дахь цувралаараа угтаж байна.

 

 

Цав цагаахан цаас мэт гэгээн тунгалаг хүүхдийн оюун ухаанд зөв мэдлэг, хүмүүжил олгох бүтээл урлах нь хүүхдийн телевизийн уран бүтээлчдийн нэн чухал үүрэг юм. Тиймээс ч Dreambox телевиз бяцхан үзэгчидээ зориулан тэдний нас сэтгэхүйд зөв мэдлэг, хүмүүжил олгох шинэ нэвтрүүлгүүдийг толилуулахаар зорин ажиллаж байна. Үзэгчид “Dreambox HD” телевизийг юнивишний 705, скаймедиагийн 26, Сансар HD-ийн 32, MNBC-ийн 53, DDISH-ийн 47, Сансар MDHS-ийн 17 дугаар сувгуудаар тус тус хүлээн авах боломжтой.

Shuud.mn
Сонин хачин
kub:
tsoryn gants khuukhed ajilluuldag yum uu, ajilladag yum uu ...
2016-04-20