Зочлох үйлчилгээний сургалтууд маргааш эхэлнэ
2016-04-20

“Найрсаг Улаанбаатар” зочид буудлын үйлчилгээний цуврал сургалтууд маргааш эхэлнэ

 

  

 

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын зөвлөх мэргэжилтний сургалтыг жил бүр зохион байгуулдаг болсон. 2015 онд аялал жуулчлалын салбарын дээд шагнал “Үлисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чон Улаанбаатар хотод хүрэлцэн ирж “Нийтийн үйлчилгээний чанар ба соёл” сургалтыг зохион байгуулсан. Харин энэ жил ХБНГУ-ын Ахмад экспертүүдийн байгууллагын зөвлөх мэргэжилтэн, зочид буудлын салбарын 50 жилийн туршлагатай эксперт Хайди Диксон ирж, зочид буудлын үйлчилгээний мэргэшүүлэх цуврал сургалтыг энэ сарын 21-ний өдрөөс удирдан явуулах гэж байна. Маргаашийн сургалтад зочлох үйлчилгээний салбарын удирдлага, менежер, үйлчилгээний ахлах ажилтнууд хамрагдах ба “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын их танхимд эхэлнэ. Сургалтууд үнэ төлбөргүй зохион байгуулагдана гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.  

 

Shuud.mn
Сонин хачин