Бүтээн байгуулалтад оролцох 630 цэргийг сургаж байна
2016-04-20

Засгийн газраас баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын эхний ээлж удахгүй төгсөнө. 

 

Хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүнд машин механизмын засварчин, хүнд машин механизмын оператор, мэргэшсэн жолооч, бетон арматурчин зэрэг захиалгат мэргэжлээр 630 хүнийг Хөдөлмөрийн яамны харьяа 11 МСҮТ болон политехник коллежид сургаж байгаа.

 

Тэднээс 270 нь Налайх дахь МСҮТ болон Батлан хамгаалахын их сургуульд гурван сарын хугацаанд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу онолын сургалтаа дуусч, үйлдвэрлэлийн дадлагад гараад байна. Цэргийн албан хаагчдын дадлагын сургалтын явцтай өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нар Баянзүрх дүүрэгт Хужирбулан-Гачууртын замын бүтээн байгуулалтад оролцож үйлдвэрлэлийн дадлага хийж буй сонсогчидтой уулзлаа. Сайд нарыг дагалдаж ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, дэд хурандаа Э.Бямбажав, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нарын албаныхан ажиллав.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Зөв шүү. Цэргийн албаа хаана. Мэргэжилтэй болно. Бас цалин авна. Нэг сумаар 3 туулай гэж энэ дээ. Халагдаад ажилтай болох боломж нээгдэнэ.
2016-04-21