МАН мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад өглөө
2016-04-20

МАН бага хурлаа хийж, 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталсан. Тэгвэл МАН хуулийн хугацаанд буюу өнөөдрийн 17.30 цагаас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгчээ. Мөрийн хөтөлбөрийг УИХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын удирдах зөвлөлийн ажлын албаны Нийгэм Эдийн засгийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа нар аудитын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 

 

МАН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "МАН-ын мөрийн хөтөлбөр бол ард түмний санаа бодолд тулгуурласан, өнөөдөр үүсээд байгаа бухимдалтай асуудлыг шийдэхэд зориулагдсан хөтөлбөр болсон. Бид мөрийн хөтөлбөртөө цалинтай ээж, бүх оюутанд 70 мянган төгрөг олгох асуудлыг тусгасан. 1072 хувьцааг амь оруулах, үр өгөөжийг гаргах асуудлыг тусгасан. Өөрөөр хэлбэл энэ хүндрэлтэй байдлыг МАН ард түмэнтэй хамтдаа давж чадна гэдгийг мөрийн хөтөлбөрөө тусгасан" хэмээн мөрийн хөтөлбөрийнхөө агуулгыг танилцуулсан юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
баяраа:
гарсанч юм хийж чадахгүй шдээ МАН чинь
2016-04-20
zochin:
Yag xellee setgel baival arga ni olddog miàngan sxn yum bocheed setgelgui bol
2016-04-20
зэвэг:
гарлаач хийх сэтгэлгүй хүмүүс
2016-04-20