Гэрэлтүүлгийн 1008 шонг угааж, цэвэрлэжээ
2016-04-21

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн төв зам дагуух  1008 гэрэлтүүлгийн шонг угааж цэвэрлэлээ.


Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Сүхбаатар дүүрэг, Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүрэг, Монгол Улсын Их сургуулийн 90  оюутантай хамтран    Чингисийн өргөн чөлөөнд 280, Яармагийн гүүр 20, Наадамчдын гудамж 220, Нисэхийн гудамж, 111, Зайсангийн гудамж 165,  Нийслэл хүрээ баруун хэсэгт 36, Олимпийн гудамж 66,  Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэл  170,  Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу зэрэг газруудад нийт 1008 гэрэлтүүлгийн шонг угаасан.



Одоогоор угааж цэвэрлэсэн 435 гэрэлтүүлгийн  шонг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан кодын дагуу саарал өнгөөр будаад байна. Иргэд, аж ахуйн нэгж  байгууллагууд угааж цэвэрлэн, будсан шонд дахин зар нааж байна. Тиймээс нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бохирдуулан удаа дараа зар нааж хотынхоо өнгө үзэмжид нөлөөлөхгүй байхыг хүсье.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ер нь бол ямар тэнэг нь шон дээр зар наагаад байдаг байнаа,хэддүгээр зуунд амьдраад байгаагаа мэддэггүй хэсэг нөхөд байна.Дахин наагаад байгаа болог шон дээр зар тавих дуртай хүтүүсийг камераараа сайн татаад эхний удаа сануулга өгөөд,дараа нь дахин наавал УБ ын бүх шонг угаалгаж цэвэрлүүлэх хэрэгтэй шүү дээ.Хөөрхий ТҮК ийнхэний цаг наргүй ажил дээр ажил нэмж гай болоод байх юм.
2016-04-21
Зочин:
Зочин ирнэ гэхээр хоёр хүүхдийнхээ аль хөөрхөн царайтайг нь гэртээ байлгаад царай муутай хүүхдээ нуух аж. Тэгээд зочид ирэхээр за манай ганц хүү..хөөрхөн байгаа биз? Гэж зочдоосоо инээмсэглэн асууна. Харин зочдыг гарсны дараа хөөрхий даарсан хүүг гаднаас оруулж ирээд халуун цай уулгаад, толгойг нь илээд миний хүү ёстой хөөрхөн шүү гэж аяглах аж...
2016-04-21
Зочин:
Зочин ирнэ гэхээр хоёр хүүхдийнхээ царай муутайг нь гэртээ байлгаад царай муутай хүүхдээ нуух аж. Тэгээд зочид ирэхээр за манай ганц хүү..хөөрхөн байгаа биз? Гэж зочдоосоо инээмсэглэн асууна. Харин зочдыг гарсны дараа хөөрхий даарсан хүүг гаднаас оруулж ирээд халуун цай уулгаад, толгойг нь илээд миний хүү ёстой хөөрхөн шүү гэж аяглах аж...
2016-04-21