Террористуудыг баривчилжээ
2016-04-21

Германы цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд террорист бүлэглэлтэй холбоотой таван этгээдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаагийнхан иргэдийн мэдээллийн дагуу тэднийг Саксони мужийн Фрайтал хотоос баривчилжээ.

 

Прокурорын ерөнхий газар “Баривчлагдсан этгээдүүд 18-49 насных. Мөрдлөгөөр тэднийг “Фрайтал холбоо” гэх зэвсэгт бүлэглэлийн дайчид болохыг тогтоосон. Иргэншлийн хувьд бүгд германчууд” гэж мэдэгдсэн байна.

 

Террористууд ашиглахаа больсон гурван давхар барилгад сүүлийн хоёр сар нуугдаж байсан гэнэ. Нэгжлэгээр барилгаас галт зэвсэг олдоогүй, харин хутга, сүх зэрэг олджээ. Сэжигтэн Жастин Рико, Мариа Себастин болон Майк Лару нар өнгөрсөн 7, 8 сард жуулчид руу халдсан болохыг тогтоосон байна. Тэд ирэх сарын эхээр Фрайтал хотноо халдлага үйлдэх гэж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин