Хятад пуужин туршжээ
2016-04-21

БНХАУ өчигдөр тив алгасах чадвартай “DF-41” загварын пуужин туршсан талаар Пентагоны хэвлэлийн албанаас мэдээлжээ. “Уг пуужин хагас цагийн хугацаанд Америкийн нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт хүрэх чадвартай” хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж “CNN” агентлагт ярьсан байна.

 

Пуужингийн туршилттай зэрэгцэн Бээжингийн нэгэн өндөр албан тушаалтан Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арал дээр очжээ. Туршилтаас өмнө Хятад маргаантай арал дээр цэргийн онгоцоо газардуулсан юм. Пентагон, Хятадыг буруутгаж, “дайныг өдөөн турхирахаа боль” хэмээн сануулсан. Хариуд нь Хятад “Хүндээр өвчилсөн ажилчдаа тусламж хүргэхийн тулд цэргийн онгоцоо маргаантай арал руу илгээсэн” гэсэн байна.

 

“Пуужин харвасныг хиймэл дагуулууд бичиж авсан” хэмээн Пентагоны тэргүүн Эштон Катчер мэдэгдсэн байна. Гэхдээ тэрбээр пуужин хаана хүрснийг хэлэхээс татгалзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин