Эвсэх ч яах вэ, эргээд задарчихгүй бол
2016-04-21

 

АН, МАН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт хянуулахаар хүргүүллээ. Намууд мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйл Аудитын газраар хянагдаад иртэл ил зарлах эрхгүй. Гэхдээ АН “Монгол хүн-2020” хөтөлбөрөө үргэлжлүүлэх бол МАН эдийн засгийг хямралааас гаргаж, ард иргэдийн амжиргааг сайжруулах  бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгаснаа дурдсан.  

 

АН-ын бусадтай бус өөрсөдтэйгээ эвлэлдэх уриа хэрэгжих үү

 

АН-ын хувьд УИХ-ын сонгуульд дангаар оролцох байр сууриа аль эртнээс илэрхийлсэн байсан. Тиймээс ч аль нэг намтай эвсэх эсэх тохироо хийх, харзнах хүлээлтгүйгээр ҮЗХ-оо хуралдуулан мөрийн хөтөлбөрөө боловсруулан дотоод асуудлаа хэлэлцжээ. Ер нь АН бусадтай эвсэх гэхээсээ дотооддоо эв нэгдэлтэй байхыг эрхэмлэж байгаа. Гэвч энэ нам дахь фракц бүлэглэлийн зөрчил үргэлжлэх төлөвтэй.

 

ҮЗХ-ны хурлаар мөрийн хөтөлбөрөө боловсруулсан гаргасан ч мөнхийн зөрчил тэмцлийг цэглэх асуудалд нэгдсэн ойлголцол хүрч чадаагүй бололтой. Намын тамга “Шонхор”-уудын гарт байгаа ч ҮЗХ-ны олонхийг “Алтангадас” бүрдүүлж, фракцуудаасаа бяр, бядтайд хамаарах МоАХ салан тусгаарлахад бэлдээд, завгүй яваа сурагтай. Сонгуульд оролцох сураг нь саяхан дуулдсан шинэ намын ард Х.Баттулга байгааг захын ажиглагч гадарлаж байна лээ.

 

“Их тэнгэрт” болсон эв нэгдлийн хурлын хэлцэл 24 цаг хүрэхгүй хугацаанд хүчингүй болж, сонгуулийн цаг тооллын хугацаанд ч болов зөрчил үүсгэхгүй тэвчиж байх шийдвэр нурж, зарим фракцууд шүдээ ирлэн босоход бэлэн байгаа нь  гишүүдийн хэлсэн үг, хийж байгаа үйлдлээс харагдана. Дотоодын зөрчил мөргөлдөөнийг зохицуулахтай зэрэгцэн өрсөлдөгч намын үйлдлийг ажиглаж, ашигтай хувилбар дээр дундуур нь гүйж, тохироо хийхэд бэлэн байгаа. МАН, МАХН-ын эвсэх асуудалд ч энэ нь ажиглагдсан. Гэсэн хэдий ч МАХН-ын дарга Н.Энхбаярын цаг хугацаанд шахагдсан цор ганц хүсэл болох ялгүйд тооцох, цагаатгах эсэх нь зөвхөн эрх баригчдаас бус Ерөнхийлөгчөөс хамаарч буй.

 

Сөрөг хүчинд ч бас дүн тавьдаг

 

Улс төрийн ууган хүчин МАН-ын хувьд МАХН-тай эвсэнэ хэмээн хөөрч, экс удирдлага Н.Энхбаярт итгэж гэнэдэв. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд хэдэн жил хэлсэн, ярьсан тохироон дээр толгой дохин инээмсэглэж, гарын үсэг зурах мөчид Н.Энхбаяр бултаж, бусадтай сүжирсэн нь МАН-ыг олны нүдэн дээр эвгүйтүүлээд авлаа. Уг нь МАХН хэлсэн, ярьсандаа эвссэн бол аль алиндаа ашигтай тохироо явагдсан нь тодорхой. Харин МАХН-аас эцсийн шийдлээсээ буцсан нь МАН-д ашигтайгаар эргэх хувилбар болохыг үгүйсгэхгүй. Учир нь урваж, шарвасан МАХН-д өгөх сонгогчдын санал МАН руу шилжих талтай. Тэгээд ч түүхэндээ бусадтай хамтарч сонгуульд орж байгаагүй МАН-ын хувьд энэ удаад эвсэх нь жульдсан үзэгдэл байлаа.

 

Эрх баригчдад харуицлага тооцож, дүнг нь тавих цаг болсон гэж УИХ дахь сөрөг хүчин болох МАН чангаар дуугардаг. Тэгвэл сөрөг хүчин МАН ч бас өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэсэн эсэхээ тун удахгүй дүгнүүлэх гэж байна. Энэ үед бусадтай эвсэх нь үнэндээ марзан үйлдэл. Хэрвээ сөрөг хүчний хяналтын үүргээ сайн гүйцэтгэсэн бол сонгогчид харамгүй шагнадгийг эдүгээгээс 16 жилийн өмнө 2000 оны сонгуулийн дүнг харуулсан, бодит жишээ байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний үүргээ тууштай биелүүлэх тал дээр эргэлзээтэй зүйл байгаа  л даа. Парламентын сөрөг хүчингүй болгон, эрх баригчидтай нийлж Засгийн газарт хамтарч ороод жил хүрэхгүйн хугацаанд хөөгдсөн хөгтэй явдал МАН-д бий. 

 

МАХН-ын нэрийг дахин сэргээснээс хойш энэ нам зөвхөн  нэг хүний эрх ашигт үйлчилж, нэг л хүний шийдвэрээр үйл хэрэг нь үргэлжилсээр ирлээ. Гишүүд нь ч намын даргынхаа даалгаврыг хүлээж, өгсөн үүргийг нь гүйцэтгэнэ. Тиймээс л МАН-тай эвсэнэ гэж магнайгаа хагартал баярлаж байсан зарим гишүүнийх нь зовхи нь буусан байна лээ. Мэдээж, намын даргынхаа үгийг сөрж болохгүй бичигдээгүй хуультай улс төрийн хүчин. Сонгуулийн цаг хугацаа улстөрчдийн шийдлийг хүлээхгүй. Тиймээс ч эвсэх хариугаа өгөлгүй, эсрэг үйлдэл гаргасан МАХН-ыг орхиж, МАН дангаар сонгуульд оролцохоо мэдэгдэн, хуулийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө Аудитын газар хүргүүлсэн. Харин МАХН-ын тухайд бид “МАН-тай эвсэх хэвээр урилгаа дахин хүргүүлнэ” гэж гэмших нь бүү хэл мад тавьж баярласан царайгаа нууж чадалхгүй ёжтойхон хэлж сууна лээ.

 

Амиа бодож намаа түшсэн өдрүүд

 

Парламент дахь эвсэл, бие даагчид сонгууль дөхөөд амь, амиа бодоцгоож байна. “Шударга ёс” эвслийн хувьд аль эрт задарсан. “Шударга ёс” эвсэл дэх МҮАН-ын хувьд АН-ын нэгдэх урилгыг хүндэтгэн хүлээж авснаа мэдэгдсэн. Парламент дахь гуравдагч хүчнээр овоглогддог ИЗНН мөн АН-д нэгдэхийг толгой дохисон хэдий ч сонгуулийн дараагаар дээрх үйл явдал үргэлжлэх биз. Учир нь эдүгээ намууд нэгдэх хуулиараа хориотой. Тиймээс дээрх хоёр нам сонгуулиар аль нэг эвсэлд нэгдэн оролцох нь гарцаагүй. Парламент дахь бие даагчдын зөвлөлөөс хамгийн түрүүн С.Ганбаатар ХҮН-д элсэн гарсан. Харин өнөөдөр Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-ын гишүүнчлэлээ сэргээлээ. Ингэснээр  парламентад бие даагчдын  зөвлөл байхгүй болов. Мөн “Шударга ёс” эвслээс гарсан Г.Уянга гишүүн Тусгаар тогтнолын намын дарга болж, парламент дахь намын тоог бүрэн эрхийн хугацааны сүүлийн чуулганаар нэмэгдүүлэв.

 

Сонгуульд гурав дахь хүчнүүд их эвсэл болон оролцох магадлалтай байна. Сонгогчдын эвсэлд итгэх итгэл буураад байгааг эрхбиш анзаарч байгаа байлтай. Эвсэх гэдэг үг төр, засгийг задлах гэсэнтэй агаар нэгэн сонсогддог болсон нь улстөрчдийн үйлдлээс үүдсэн асуудал. Үүнийг энэ парламент дахь эвсэл, МАН-тай эвсэхээр тохироонд буцсан Н.Энхбаярын үйл хөдлөлөөс харж болно.

 

Ийнхүү улс төрийн намууд эв нь таарвал нийлж эвгүйдэл бултаж сонгуульдаа ид бэлтгээд тун завгүй.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Хуучны зүтгэлтэн:
За даа Энхбаяраас илүү улсё төрч алга. МАН-ийнхан ч мангартлаа, АН-ынхан ангайгаад хоцров.
2016-04-22
Хуучны зүтгэлтэн:
За даа Энхбаяраас илүү улсё төрч алга. МАН-ийнхан ч мангартлаа, АН-ынхан ангайгаад хоцров.
2016-04-22
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-21
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-21
irgen:
evsen ch zadrana ch
2016-04-21
Болд:
Задрана гэж байхгүй шүү ирэх хэдэн жил хамт л байхгүй АН улсыг минь ямар болгосныг мэдэж байгааа биздээ ард түмээн
2016-04-21
moogii:
ewtei bwal xvchtei gdeg de ewsej ew negdeltei baitsgalj boldoggvi l yum bxda
2016-04-21
bumbar:
ewseh heregtei shdee 2 nam ah ornoo ondiilgoochee
2016-04-21