Цагдаагийнхан дайралтад өртжээ
2016-04-21

Пакистаны цагдаагийн долоон ажилтан Карачи хотноо террористуудын дайралтад өртөж амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан саа өвчнийг эмчлэх эмч нарын бүрэлдэхүүнийг хамгаалж явжээ. Тэднийг мотоцикльтой хөдлөх үед зэвсэглэсэн террористууд халдаж, амь насыг нь хөнөөсөн байна.

 

Уг халдлагыг исламын дайчид гэх бүлэглэл үйлдсэн болохоо мэдэгджээ. Террористууд барууны эм тариаг хэрэглэхийг эсэргүүцэн ийнхүү халдлага үйлдэх болсон юм. Тэд өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд Куетта хотноо байрлах вакцинжуулалтын төв дээр бөмбөг дэлбэлж, 22 хүний аминд хүрчээ.

 

1999 оноос хойш жил бүр саа өвчин Пакистанд бүртгэгдэх болсон байна. Энэ хугацаанд 1500 орчим хүүхэд саагаар амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Лаларын сэтгүүлчээ гарчиг дээрээ Пакистаны цагдаа нар гэж бичээч худллаа гарчиг тавиад.
2016-04-21