АЕПТ-ийн уулзалтын нэгдсэн хуралдааныг З.Энхболд даргална
2016-04-21

 

Монгол Улсын Их Хурал, Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/-ийн хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 

 

 

Хурлын дэгийн дагуу Нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд даргална. Энэ удаагийн уулзалтын ерөнхий сэдвийг “Ази-Европын Парламентын Түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” гэж тогтсон ба “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” гэсэн сэдвээр хоёр салбар хуралдаан явагдана.

 

АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтад нийт 32 орон (Монгол Улсыг оролцуулан) болон Европын Парламентаас 150 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна. Үүний дотор Энэтхэг, Тайланд, Итали (Сенатын танхим) гэсэн 3 улсын парламентын дарга, Австрали, Польш, Унгар, Вьетнам, Индонези, Финланд, Итали (Төлөөлөгчдийн танхим), Испани гэсэн 8 улсын парламентын дэд дарга нар оролцохоо нотлоод байна.

 

АСЕМ-ын үйл ажиллагаа нь 1990-ээд оны дэлхийн даяарчлалтай уялдан хоёр тивийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай гэсэн Ази болон Европын харилцан ойлголцлоос үүссэн. Сүүлийн 20 жилийн турш АСЕМ хоёр тивийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжсэнээр “уялдаа холбоо”-ны /connectivity/ үндэс болж өгсөн. Энэ утгаараа АСЕМ-ын гишүүн, АЕПТ-ийн гишүүн орнуудын хууль тогтоогчид хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам сайжруулах, түүний цар хүрээг нэмэгдүүлэх боломжтой юм.

 

АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын төгсгөлд Тунхаглал батлагдана. Энэхүү баримт бичигт АЕПТ-ийн үүрэг болон хоёр тивийн цаашдын хамтын ажиллагаанд гүйцэтгэх парламентчдын үүрэг, оролцоог тусгаж өгөх юм. Уг Тунхаглал нь дэгийн дагуу АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр танилцуулагдах юм.

 

АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд УИХ-ын даргын захирамжаар Үндэсний хороо байгуулагдаж, даргаар нь УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ажиллаж байна. Мөн ажлын хэсэг байгуулагдаж, ахлагчаар нь Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ажиллаж байна.

 

АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын албан ёсны цахим хуудас: asep9.parliament.mn


Гадаад харилцааны хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная
2016-04-21