Үндсэн хуулийн эсрэг эргэлт хийх нь
2016-04-21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Энэ хуулийг харахад чиг үүргийг нь их өргөтгөжээ. ҮАБ-ын чиг үүргийн хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавина гэжээ. Мөн үүрэг чиглэл өгч биелэлтийг хангуулна гэж байна. Энэ бол зөвлөмж биш гүйцэтгэх байгууллага болж байна. Хэрвээ энэ хууль батлагдвал 2017 онд сонгогдох Ерөнхийлөгч гэдэг хүн үүрэг чиглэл өгч биелэлт хангуулдаг хүн болж байна. Ийм зүйлийг хийнэ гэдэг ноцтой зүйл байх. Сонгууль явах гэж байгаа, анхаарал өөр тийшээ хандсан үед энэ хуулийн төслийг хэлэлцэх хэрэг байна уу.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Эрх мэдлээс давсан үйлдэл дарангуйлал болно. Хууль хүчний байгууллагуудын хараат бус байдлыг хангасан хууль хэрэгтэй. Онцгой байдлын газрын даргыг солихын тулд ҮАБЗ-өөс зөвшөөрөл авна гэдэг нь ямар учиртай юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Бидний бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Энэ үед хариуцлага шаардсан ноцтой хуулиудыг хэлэлцэж болж байна уу. ҮАБ-ын, Төрийн албаны, Цэргийн албаны зэрэг хууль байна. Улс төр дэнсэлсэн үед ноцтой хууль гаргаж болох уу. Үлдэж байгаа хугацаандаа юу хэлэлцэхээ ярилцах хэрэгтэй УИХ-ын даргын зөвлөл. Уг нь бид энэ төрд нэг сарын хугацаанд гавъяа байгуулж чадахгүй. Гай руу л яваад байна. Аюулгүй байдлаар халхавчилж, нэг хүнд үндэсний аюулгүй байдлыг шилжүүлэх эрх явж байна. Одоо үйлчилж байгаа энэ хуульд өөрчлөх зүйл байдаг юм. Аюулгүй байдлаар халхавчилж юм юманд орж байна гэж хэлж байсан, Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед. Гэтэл амбицтай хүн гарч ирж юм болгоныг өөр дээрээ татаад, Цагаан даваанд хог шатаж байхад хүртэл гүйж очдог. Аюулгүйн зөвлөл дээр гадаад байдлын асуудлаар хэлэлцэх хэрэгтэй. Гэтэл одоогийн Аюулгүйн зөвлөлийн гишүүд нэг нь а гэхээр нөгөө нь б гэх юм. Энэ саналаа татаж авч Ч.Өнөрбаяраа. Одоо байтлаа аймагт Аюулгүйн зөвлөл байгуулах нь. Үндсэн хуулийн эсрэг эргэлт хийх нь. Ямар гээч улсыг байгуулах гэж та нар оруулж ирээд байгаа юм.

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

 

-ҮАБЗ-ийн хуулийг хэлэлцэх нь зүйтэй. Гэхдээ өнөөдөр хэлэлцэх цаг үе нь биш. Төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагуудын эрх үүргүүд рүү халдсан төсөл байна. Энэ нь өөрөө аюул дагуулна. Бид өнөөдөр дараагийн УИХ, Засгийн газар сийрэг ухаантай хүмүүс нь орж, эв нэгдлийг илэрхийлэгч нь сонгогдсоны дараа цогцоор нь шийдэх ёстой. Төр өөрөө тогтворгүй байгаа, өөрөө асуудалд хутгалдан эв нэгдлийг сарниулаад байгаа. 8 жилийн бүрэн эрхийн хугацаанд энэ зөвлөхүүд юу хийж байсан юм бэ. МАНАН-г удирдаж байгаа, шоу, популизм хийж байгаа Ерөнхийлөгчөөр ҮАБЗ-өө удирдуулмааргүй байна. Өнөөдөр хэн нь хэнтэй эвсэхгүй байхыг энэ хүн зааж байна. Тийм учраас дэмжихгүй.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Энэ хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Угаасаа Н.Энхбаяр гэдэг хүн Ерөнхийлөгч байхдаа хийсэн ҮАБЗ-ийн хууль бүх эрх мэдэл төвлөрүүлсэн хууль. Гүйцэтгэх эрх мэдлийг ялгаж салгах хэрэгтэй. Энэ хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна.

 

Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт тавьж дууссаны дараа санал хураалт явуулсан юм.  Үндэсний аюулгүй байдлын тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж гишүүдийн олонхи үзлээ. Тиймээс уг хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тогтоолын төслийг батлав.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная
2016-04-21
ZOCHIN:
ODOOGIIN UIHK Z.ENHKBOLDOO CHI DURAARAA HKUULI HKELELTSEHKEE BOLI TANAI ENE UED YMAR CH ZEB HKUULI GARAHKGYI, GARAACH YGYI, CHADBARCH UGYI ZUGEER HKERELDSEER L 1 SAR DUUSGA
2016-04-21
000:
Yndsen hyyliin esreg ergetee gej
2016-04-21
Зочин:
МАНАГИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ЭНХБАЯР ГЭДГИЙГ БАЯНСЭЛЭНГЭ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ. ЕР НЬ ЭНЭ ХҮНД ДАРГА ГЭЖ ДАЛДАГАНАХААС ӨӨР МЭДДЭГ ЮМ БАЙНА УУ. ИЧМЭЭР ДАМШИГ ШҮҮ.
2016-04-21