Олимпийн аварга Хамид Сориан иржээ
2016-04-21


Энэ сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах “The first “Last-Chance” тэмцээнд дэлхийн таван тивийн 80 орны таван зуу гаруй бөхчүүд хүрэлцэн ирээд байна. Тэгвэл ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович маргааш ирэх аж.


Сонгомол барилдааны төрөлд Иран улсаас олимпийн аварга, дэлхийн зургаан удаагийн аварга Хамид Сориан, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд ОХУ-аас 53 кг-ын жинд Наталья Малышева, 58 кг-ын жинд европийн таван удаагийн аварга, 75 кг-ын жинд ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Екатерина Букина, Латви улсаас эрэгтэй чөлөөт бөхийн 86 кг-ын жинд Армандис Звирбулис, эмэгтэй чөлөөт бөхийн 69 кг-ын жинд ДАШТ-ний хүрэл медальт Лаура Скужина, Унгараас дэлхийн аварга Марианна Шастина, БНХАУ-аас дэлхийн аварга Чжан Лан, Азербайжанаас дэлхийн аварга Юлия Раткевич, Испаниас олимпийн хүрэл медальт Унда Майдер Гонзалес нар барилдахаар ирсэн байна.

Манайд болох тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт гурван эрх, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт хоёр эрх нийт 46 олимпийн эрх олгоно.

Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээн “Буянт Ухаа” спортын цогцолборт явагдах аж. Тэмцээн гурван дэвжээн дээр явагдана, “А” дэвжээний барилдааныг “МҮОНТ”, “Б” дэвжээний барилдааныг “НТВ”, “С” дэвжээний барилдааныг “Сүлд” зурагтаар шууд дамжуулж үзүүлнэ.

Тэмцээний хөтөлбөр

Дөрөвдүгээр сарын 22. Баасан гараг
9.00-15.00: Сонгомол барилдааны 59, 66, 75, 85, 98, 130 кг-ын кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
17.30-18.00: Нээлтийн ёслол
18.00-20.00: Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Дөрөвдүгээр сарын 23. Бямба гариг
9.00-15.00: Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
18.00-20.00: Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Дөрөвдүгээр сарын 24. Ням гараг
9.00-15.00: Эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
18.00-20.00: Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол
 
 
Эх сурвалж: www.mminfo.mn
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сонгомолоо хөгжүүлээч. Юу хийдэг бн а
2016-04-23
Итгэл:
Бурмаад эвгүй өрсөлдөгчид олон байна даа
2016-04-21
зчн:
аль ТВ - р гарах ?
2016-04-21
Зочин:
сайхан байна
2016-04-21
Зочин:
NTV geech dee
2016-04-21