Ерөнхий сайд баруун аймгуудад ажиллаж байна
2016-04-22

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 4 дүгээр сарын 21-23-нд Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Тэрээр өчигдөр Ховд аймагт Боинг-737 онгоц баруун аймагт нислэг үйлдсэний нээлтийн арга хэмжээнд оролцоод, Увс аймагт хүрэлцэн очлоо. 

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Увс аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад цаг үеийн ажлаа танилцуулсны дараа бүтээн байгуулалтын ажлууд, цэнгэлдэх хүрээлэн, аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах юм. Мөн Ойрад театрт Увс аймгийн иргэдтэй уулзалт хийсний дараа орон нутгийн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө.

 

Үргэлжлүүлэн Баян-Өлгий, Ховд аймгуудад ажиллах бөгөөд тус аймгуудын бүтээн байгуулалтын зарим ажлууд, эмнэлэг, бүсийн оношилгоо шинжилгээний төв болон Ховд их сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ. Мөн Баян-Өлгий, Ховд аймгийн иргэдтэй уулзалт хийж, орон нутгийн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин