Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт ирэх сард эхэлнэ
2016-04-22

Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт тавдугаар сарын 10-наас улс орон даяар эхэлнэ. 18-30 насны иргэд харьяа дүүрэг, өрхийн эмнэлэг дээрээ очиж, нэмэлт дархлаажуулалтад хамрагдах ёстой юм. 

 

Улсын хэмжээнд он гарсаар нийт 16 270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Улаанбурханаар 39 734 хүүхэд өвчилснөөс 39 675 хүүхэд буюу 99.8 хувь нь эдгэрсэн байна. ХӨСҮТ-д  уг өвчний улмаас 13 515 өвчтөн  хэвтэн эмчлүүлснээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1431 хүүхэд эмчлүүлэн эдгэрчээ. Энэ өвчнөөр он гарсаар 59 хүүхэд эндсэн байна. Тэдний 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд байжээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин