Сул ажлын байранд 254 мэргэжилтэн бүртгүүллээ
2016-04-22

 

Ажлын байрны судалгаа хийж, төгсөгчдийг ажилд зуучлах, эрүүл мэндийн салбарт хөл тавьж буй шинэ залуу мэргэжилтэнүүдэд ажиллах урам зориг өгөх, мэргэжлээрээ гадаад дотоодод суралцах, ажиллах боломжийг таниулах, мэргэжлийн үнэ цэнийг эрхэмлэх үзэл бодлыг төлөвшүүлэх  “Эрүүл мэндийн салбарт  тавтай  морил”   Хөдөлмөрийн яармаг  үйл ажиллагааг ЭМСЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн хөгжил шинэчлэл  холбоо  хамтран   өнөөдөр зохион байгууллаа.

 

     Хөдөлмөрийн  яармаг үйл ажиллагаанд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ болон ЭМСЯ-ны харьяа  төрөлжсөн тусгай мэргэжлийн төв -8, Архангай, Сэлэнгэ, Төв, Орхон, Хөвсгөл   зэрэг 5  аймгийн Эрүүл мэндийн  газар, нийслэлийн ЭМГ-ын харьяа байгууллага-2,  Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл  зэрэг  24  байгууллага, анагаахын  боловсрол олгох  их дээд  сургуулийн  төгсөх дамжааны  1000 орчим   оюутан  оролцлоо.

 

 

    Оролцогч  байгууллагууд  давхардсан тоогоор 254  сул ажлын байранд  мэргэжилтэнг  бүртгэж авсан байна.   Энэ  жилийн  “Эрүүл мэндийн салбарт  тавтай  морил”   Хөдөлмөрийн яармаг  үйл ажиллагааны онцлог нь  “Үнэ цэнэтэй эмнэлгийн мэргэжилтэн байх нь”  уриан  дор  зохион байгуулж,  төгсөгчдийг  ажлын  байранд зуучлахаас  гадна  Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа  шилдэг  залуу эмнэлгийн мэргэжилтэнүүдийн туршлагаас танилцуулж, эмнэлгийн мэргэжилтнүүдийн “үнэ цэнэ”-ийн тухай ойлголтыг бий болгох, зөв төлөвшүүлэх  зорилгоор илтгэл  мэдээлэл  өглөө. Яармагийн дараагийн шатны сул ажлын байранд зуучлах  үйл ажиллагаа Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр үргэлжлэн явагдаж байна.

Shuud.mn
Сонин хачин