Орос кинонуудыг хоригложээ

img

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр “Ирэх сараас эхлэн Украины ямар ч сувгаар орос кинонууд гарахгүй. Тус улсын кинонууд Украины үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Миний шийдвэрийг хүндэтгэн үзэхийг хүсье” гэж мэдэгджээ. Хоригт оросын 430 кино багтжээ. Засгийн газрын хэвлэлийн албанаас “Тун удахгүй хоригт багтсан уран бүтээлүүдийг танилцуулах болно” гэж мэдэгдсэн байна.

 

Крым Оросын эх газарт нэгдсэний дараа Порошенко орос сувгуудыг хааж, кино болон нэвтрүүлгийг нь хориглосон билээ. Энэ хугацаанд Укрианы сувгуудаар орос кинонууд гарсаар байжээ.

 

Порошенко уг асуудалд Боловсролын яамыг анхаарлаа хандуулан ажиллахыг тушааж, хориг зөрчсөн сувгийг хаахыг зөвшөөрчээ. Мөн энэ оны эхээр Оросын зохиолчдын номыг Украины олон дэлгүүрээс эргүүлэн татснаас гадна Орост үйлдвэрлэсэн Украины зохиолчдын номонд хориг тавьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ