“Оюутан цагдаа”-гийн бүртгэл эхэллээ
2016-04-22

“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр эхэлж байна. Бүртгэлийг энэ өдрийн 10.00 - 17.00 цагийн хооронд Монголын залуучуудын холбооны үзэсгэлэнгийн танхимд хийнэ. Бүртгүүлэх оюутнуудад англи, герман, хятад, солонгос, япон, орос зэрэг мэт гадаад хэлний ярианы мэдлэгийн түвшин дээгүүр байх гэсэн шаардлагыг тавих аж. 

 

Бүртгүүлсэн оюутнуудаас 150 хүнийг сонгон, Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газрын хамтарсан сургалтанд хамруулсны дараа гэрээ байгуулан ажлын үнэмлэх, дүрэмт хувцсыг олгох юм байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин