Хэт даврагчид Ливийн хотыг эзэлжээ
2016-04-22

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Ливийн Сирт хотыг эзэлж, Дерта хотыг эзлэхээр цэргийн ажиллагаа явуулж буй тухай Дерта хотын захирагч мэдэгджээ. Хотын ихэнх иргэн орон гэрээсээ дайжиж зугтаасан байна. Удирдлагууд өчигдөр хотоо орхин явцгаажээ.

 

“Энэ хоёр хотод “Аль Кайди” бүлэглэл эрхээ тогтоохоор олон жилийн өмнөөс тэмцсэн. Иракийн террористуудаас болж хоёр бүлэглэл хоорондоо тулалдаж магадгүй” хэмээн НҮБ-ын Аюулгүй зөвлөл сэрэмжлүүлж байна.

 

Уг үйл явдалтай зэрэгцэн нийслэл Триполи хотноо Засгийн газар, сөрөг хүчин болон НҮБ-ын гурван талт уулзалт эхэлжээ. 2014 оноос эхлэн Засгийн газар, сөрөг хүчин муудалцаж, улс орны эдийн засаг болон аюулгүй байдал улам доройтсон юм. Муаммар Каддафиг төрийн эрхээс 2011 оны хоёрдугаар сард түлхэн унагаасны дараа тус улсад хямрал эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ulas orniig uimlehch amerika:
Amerika oorsdoo zohtsuulah biz tarsan balag iimel bolgoj bnadaa.
2016-04-22
Зочин:
Америкийн тарьсан балаг. Каддафи байсан бол энэ бузаруудыг ингэж давраахгүй байсан.
2016-04-22
Зочин:
hozriin merge seremjluuldeg muu er baihgui
2016-04-22