Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө
2016-04-22

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт “Эрчим хүчний салбарын эрх зүйн орчин, санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах хүрээнд хийсэн ажлууд, цаашдын зорилт”, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, 2012-2016 онд хийсэн бүтээн байгуулалт, түүний үр дүн, үр өгөөж”, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр “Эрчим хүчний салбарын үнэ тарифын бодлого, зохицуулалтын үр дүн” гэсэн үндсэн итлгэлүүд тавьж хэлэлцүүллээ.

 

Түүнчлэн Диспитчерийн Үндэсний төв ХХК-ний Ерөнхий инженер Г.Балжинням “Эрчим хүчний системийн хэрэглээ ба нийлүүлэлтийн баланс, найдвартай тогтвортой ажиллагаа, 2016-220 оны төлөв”, УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү “Шинэ холболтын журам, түүнийг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт салбар илтгэлийг тавьлаа.

 

Эрчим хүчний сайд Д.Зоригт “Эрчим хүчний салбарын эрх зүйн орчин, санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах хүрээнд хийсэн ажлууд, цаашдын зорилт” илтгэлдээ УИХ-аас Эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Сэргээгдэх салбарын эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиуд батлагдсанаар эрчим хүчний салбарт цоо шинэ эрх зүйн орчин бий болж, цаашид зах зээлийн зарчмаар хөгжих нөхцөл бүрдсэнийг дурдаад эдгээр хууль эрхзүйн баримт бичгийг хэрэгжүүлэхийн тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал, хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг индексжүүлснээр инфляцаас үүдэлтэй эрчим хүчний салбарын санхүүгийн хүндрэл багассан, хэрэглэгчдэд борлуулах цахилгааны чадлын тарифыг нэвтрүүлснээр хэрэглэгчийн хэрэглээ тооцох механизм сайжирч, хэрэглэгчийн ачааллын хэлбэлзэлийг багасган эрчим хүчний системд үүсэх техникийн хүндрэлийг бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд түлхэц болсныг дурдлаа. Илтгэгч цааш нь эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулж, цаашдын хэтийн төлөв, учирч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар болон бүс нутгийн эрчим хүчний хөгжлийн чиг хандлага,

 

Монгол Улсын оролцооны талаар танилцуулав.

 

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, 2012-2016 онд хийсэн бүтээн байгуулалт, түүний үр дүн, үр өгөөж” илтгэлдээ манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2012 онд цахилгаанд 876 МВт байсан бол 2016 онд 1140 МВт болж 30 хувиар, дулаанд 2012 онд 2120 Гкал/цаг байсан бол 2016 онд 2921 Гкал/цаг болж тус тус өслөө. Энэ хэмжээгээр хэрэглэчдийн тоо 26-54 хувиар нэмэгдсэн байна. Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын үйл ажиллагааны орлого 2012 оноос 218.8 тэрбум төгрөгөөр буюу 58.1 хувиар нэмэгдсэн байна гэв.

 

Зөвлөгөөнөөс салбарын хамт олонд хандсан уриалга батлан гаргалаа.

Shuud.mn
Сонин хачин