Сонгуулийн хуулийн заалтыг түдгэлзүүллээ
2016-04-22

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц өнөөдрийн  Дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Энэхүү хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй, харин аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгч Улсын Их Хурлын гишүүнийг сонгох үзэл баримтлалыг тогтоосон хэмээн Цэц үзээд Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн шийдвэрлэлээ.

 

Иймд Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан заалтуудын үйлчлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж, 2016 оны 05 дугаар дүгнэлтээ гаргалаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Цэцийн шийдвэрээр жагсаалтыг алга болгож буй нь зөв өө. Гэхдээ Цэц шарыг харж шар болоод харыг харж хар болоод бх юм. Өмнө нь энэ асуудлаар 2012 оны сонгуулийн өмнө Цэцэд хандахад Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн хирнээ энэ удаагийн сонгуульд болохоор ҮХ зөрчсөн болчихдог. Тэгэхээр 2012 оны сонгуулиар жагсаалтаар гарсан баагийнууд бүгд ҮХ зөрчөөд 4 жил хууль батлалцсан байна. Тэгэхээр УИХ хуулиа батлахдаа 28 хувь буюу хуурамч хууль бус гишүүдээр санал өгүүлсэн болохоор өнгөрсөн 4 жил батлагдсан хуулиудыг эрх зүйн чадамжтай байсан гэж тооцож болох уу. Ёстой л засаглалын хямрал гэдэг нь энэ байх аа. Яагаад Цэц энэ удаад өмнө нь гаргаснаасаа эсрэг шийдвэр гаргасан гэхээр АН болон МАН-ын рейтинг ард олны дунд навс уначихсан учир тэр 2 намын хувьд жагсаалт гэж байхаас нийтэд алдартай ридерүүдээ сойгоод олонх болно. Жагсаалтаар ялж чадахгүй гэж тооцсонтой холбоотой. Тэгээд Цэцэд захиалга өгөхөөр иймэрхүү эсрэг тэсрэг шийдвэр гаргаад байгаа юм аа. Цэц гэж шүүх байхгүй зүгээр л бөмбөг шиг юм болч
2016-04-22
зочин:
Маш зөв шийдвэр гарсан байна.ҮХцэцэд талархаж байна.Ардчилсан нам,МАХН-ууд тойргоос ганц нэг суудал авчихаад бусдыг нь нэрсийн жагсаалтаар оруулах төлөвлөгөөтэй байсан байх.Одоо баларч байгаа нь тэрээ
2016-04-22
Зочин:
Маш зөв. Үндсэн хуулийн цэцэд баяр хүргье!!!!
2016-04-22