Олимпийн дугуйн зам нуржээ
2016-04-22

 

Бразилийн зуны олимпийн дугуйн уралдаан явагдах гүүрэн зам нурсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Ослын улмаас хоёр хүн амиа алдаж, нэг хүн сураггүй болжээ. Аврагчид шуурхай ажилласны үр дүнд сураггүй болсон иргэнийг аварчээ. “Дугуйн уралдаанд зориулан шинээр тавьсан замын хэсэг далайн давалгаанд цохигдон нурсан” хэмээн албаны хүн өгүүлжээ.

 

Уг замыг барьсан “Contemat-Concrejato” компани ажилчдаа ослын газар руу илгээж, засварын ажлыг эхлүүлсэн байна.

 

Дөрвөн км үргэлжлэх уг замыг 12.6 сая ам.доллароор барьж, өнгөрсөн нэгдүгээр сард нээлтээ хийжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин